COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Хууль бусаар баавгай агнаж, худалдаалах гэж байсан этгээдүүд үйлдэл дээрээ баригдлаа

2019 оны 1 сарын 30

Arslan.mn

Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн алба хаагчид “Сар шинэ 2019” нэгдсэн арга хэмжээний хүрээнд 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эмээлт” түүхий эдийн зах орчимд саарал өнгийн Тоёота карина маркийн тээврийн хэрэгслээр хууль бусаар худалдаалах зорилготой нэн ховор амьтаны жагсаалтанд орсон Хүрэн баавгайн эд эрхтэнийг /арьс, толгой/ тээвэрлэж яваад үйлдэл дээрээ баригдлаа. Одоо тус хэргийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Arslan.mn

Дээрх гэмт хэргийг Дорнод аймагт оршин суух хаягтай этгээдүүд үйлдэж, Улаанбаатар хотруу тээвэрлэн ирж, бусдад худалдаалах гэж байгаад баригдсан байна. Хууль бус ан агнах гэмт хэрэг үйлдэж, түүхий эдийг бусдад худалдаалж олсон ашиг, орлогоор амжиргааныхаа эх үүсвэрийг залгуулж, амар хялбар аргаар амьдарч байна.

Arslan.mn

Хуулийн хариуцлага: Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйл. /Хууль бусаар ан агнах/

1.Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
3
yay an post
1
sad an post
6
ouch an post
1
confuse an post
1
angry an post
17
599831
34 эможи

lztvxo8822
2020-02-08 05:16
Хайран ан амьтан
2019-02-06 16:23
Шууд шоронд хий
pppp
2019-02-01 11:33
nen hovor amitnii jagjaaltad oroogui hovor amitnii jagsaaltad orson shuu
Undsen huuli
2019-02-01 10:28
Hun bur tegsh erhtei ehleed nomtoibayriin 2 bambaruushtai baawgai alsan hergee ehleed shiideh heregtei. ugui bol naad humuusee zugeer yawuul
Zochin
2019-01-31 13:16
Huulin bugded tegsh uilvhildeg bl sain hereg. Nyan taishiriin erhiin teneg Nomtoibayrt huuli herhen uilcholsniig harsan Mongolin ard tumen yalgaj shogtohgui bailguide
Зочин
2019-01-31 13:09
Цагдаагийн албан хааагчид ..........тээвэрлэж яваад үйлдэл дээрээ баригдлаа.Наад бичиж байгаа юмныхаа утга агуугыг хараач.Сэтгүүлч нэртэй амьтан минь.
baatar
2019-01-30 19:21
ene mash zow gehdee nomtoibayr geed neg nohor bna teriig yaana gesen vg we jiriin irgeniig bolohoor yl shiitgel awna ih huraliin geshvvn bolohoor alj ustgaj bnoo gesen vgvv
Энхээ
2019-01-30 18:46
Номтой баярыг яасын болоо бүр гэр бүлээр нь хядаа биздээ!!!!!!!!!
Зочин
2019-01-30 17:55
Сайн ажиллаж байна шүү торгууль мөн ялын хэмжээг маш өндөр болгох хэрэгтэй
swapp
2019-01-30 14:48
naad lalaruuda agna
zzz
2019-01-30 14:36
Torguuliig undur bolgoh heregtei .
Амар
2019-01-30 14:23
ИИМ ХУЛГАИ АН ХИИЖ БАИГАА ХОГ ШААРУУДЫГ ЯЛЛАЖ ШОРОНД ХАТАА ХУВЬДАА ГАЛТ ЗЭВСЭГТЭЭ ХҮМҮҮСИИН БУУГ ХУРААХ ЁСТОИ
Зочин
2019-01-30 12:28
Амжилт залуусаа. Сайн ажиллажээ
Зочин
2019-01-30 12:27
Сайн байна. Ашиг олох сонирхолоосоо илүүтэйгээр ховордож буй ан амьтан байгаль эхээ хайрлаарай хүмүүсээ
keyboard_arrow_up