COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 18, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Монгол Улсын Авлигын индекс 2018 онд нэг оноогоор дээшилснээр 180 орноос 93-т бичигдлээ

2019 оны 1 сарын 29

“Транспаренси Интернэшнл" байгууллагаас 2018 оны “Авлигын төсөөллийн индекс”-ийг дэлхий даяар өнөөдөр нэгэн зэрэг зарлалаа. 

Arslan.mn

Энэхүү индексийг 180 орны авлигын түвшнийг 13 эх сурвалжаар тодорхойлон, олон улсын байгууллагууд салбар бүрийг 0-100 хүртэл оногоор дүгнэдэг бөгөөд нийлбэр нь 50 онооноос доош бол авлига ноцтой хэмжээнд байгааг харуулдаг талаар бид өмнө мэдээлсэн билээ.

Тэгвэл Монгол Улсын Авлигын индекс 2018 онд 37 оноотойгоор 93 дугаар байрт эрэмбэлэгдлээ. Өнгөрсөн онтой харьцуулбал манай улс нэг оноо илүү авснаар 103 дугаар байраас 10 байр урагшилсан үзүүлэлт юм. Гэвч 2016 оны түвшнээсээ ухарсан хэвээр байгааг харуулж байна.

Arslan.mnArslan.mn

МОНГОЛ УЛСЫН СҮҮЛИЙН ТАВАН ЖИЛИЙН АВЛИГЫН ИНДЕКС:
2013 онд- 38 оноо буюу 176 орноос 87-р байрт,
2014 онд- 39 оноо буюу 176 орноос 87-р байрт,
2015 онд- 39 оноо буюу 176 орноос 87-р байрт,
2016 онд- 38 оноо 176 орноос 87-р байрт жагсаж ирсэн бол,
2017 онд- 36 оноо авч, 180 орноос 103 дугаар байрт буюу өмнөх жилээсээ 16 байраар огцом ухарсан байдаг,
2018 онд- 37 оноо авч, 180 орноос 93-р байрт орж, өмнөх жилээс 10 байраар урагшилсан байна.
Гэсэн хэдий ч энэ нь Ази-Номхон далайн бүсийн орнуудын дундаж 44 оноотой харьцуулахад хангалтгүй үзүүлэлт юм.Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

ФОТО

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ:MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599807
0 эможи

6l9n3qycdl
2020-02-08 05:16
Very good porno videos in hd quality - https://x-movies.net/sex-video/first-time-melanie-hicks/
keyboard_arrow_up