COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Монголд олгосон АНУ-д ажиллах Н-2 визийн хугацааг сунгажээ

2019 оны 1 сарын 29

Монголд олгосон АНУ-д ажиллах Н-2 визийн хугацааг сунгажээ

АНУ-ын Засгийн газраас Монголд олгосон H-2 визийн эрхийг дахин нэг жилээр сунгах шийдвэр гаргасныг Элчин сайд Ё.Отгонбаяр мэдээллээ. Тус улсад ажиллах Н-2 визээр нэвтрэх эрхтэй орнуудын жагсаалтыг АНУ-ын Төрийн Департамент өнгөрсөн жил шинэчлэхдээ Монгол Улсыг оруулсан билээ.

Манай улсын иргэдэд олгож буй визний зөвшөөрөл 2019 оны 1 дүгээр сарын 17 хүртэл хүчинтэй байсан аж. Өнгөрсөн жилийн хувьд Н-2 ангиллын визээр ажиллах эхлэл тавигдаж монголчууд явсан гэдгийг АНУ дахь Элчин сайд хэлэв.

Монгол Улсад суугаа АНУ-ын Элчин сайдын яамны Тэргүүн консул Жейсон П.Спелберг "Уг визний хугацаа дээд тал нь нэг жилээр хүчин төгөлдөр мөрдөгддөг. Гэхдээ тухайн ажиллах хүчин сайн ажилласан тохиолдолд 3 хүртэлх жилээр визээ сунгаж болдог. Өөрөөр хэлбэл, визний хугацаа нь ажил олгогчийн зүгээс хэдий хугацаанд хэдэн хүн ажиллуулах хүсэлтэй байгаагаас ихээхэн хамааралтай" хэмээн ярьж байжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
599804
1 эможи

8f717yml3i
2020-02-08 05:16
keyboard_arrow_up