COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ФОТО: Хууль зүй, дотоод хэргийн салбарын үйлдвэрийн газрууд БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ иргэдэд танилцууллаа

2019 оны 1 сарын 25

Arslan.mn

Монгол улсын Засгийн газрын тогтоол, хуралдааны тэмдэглэлд үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж, дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлэхээр заасан байдаг. Үүний дагуу Хууль зүй дотоод хэргийн салбарын улсын төсөвт өрхийн өмчит аж ахуй нэгжийн үйлдвэрүүдийн үзэсгэлэн худалдаа өнөөдөр Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд болж байна.

Үзэсгэлэнгийн нээлтэнд ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн яам болон түүний харъяа агентлаг, байгууллагуудын дарга, удирдлагууд оролцсон юм.

Үзэсгэлэнгийн үеэр барилгын материал, тавилга, мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, гутал, хувцас, гар урлалын бүтээгдэхүүнийг танилцуулж байгаа бөгөөд иргэд шууд худалдан авах болон захиалга өгөх боломжтой юм.

ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн:

Arslan.mn

ХЗДХЯ, түүний харъяа агентлагууд хамтран нээлттэй үзэсгэлэнг зохион байгуулж байна. Монгол улсын Засгийн газраас 2015-2018 онуудад дотоодын үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр хэд хэдэн ажлуудыг зохион байгуулж байна. Тэгвэл ХЗДХЯ-аас төрийн өмчит аж ахуй нэгж байгууллагуудын бүтээгдэхүүнүүдийг сурталчилах энэхүү үзэсгэлэнг гуравдахь жилдээ зохион байгуулж байна. Үзэсгэлэнг зохион байгуулж эхэлснээс хойш төрийн өмчит аж ахуй нэгж байгууллагуудын борлуулалтын орлого сүүлийн дөрвөн жилийн хугацаанд тогтмол өссөн үзүүлэлттэй байна. Үүнийгээ дагаад бүтээгдэхүүний тоо хэмжээ, чанар өсч ажлын байр нэмэгдэж байгааг онцлон хэлмээр байна. Өнөөдрийн  үзэсгэлэнгээр 2018 онд улсын төсвийн хөрөнгөөр үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжөө шинэчилж, үйлдвэрлэсэн шинэ бүтээгдэхүүн, технологио танилцуулах, захиалга өгөх боломжийг нээж өгч байна. Засгийн газраас төсвийг хэмнэлттэй, үр ашигтай зарцуулах бодлогыг байнга тавьж ажилладаг. Энэ удаагийн үзэсгэлэнг зохион байгуулснаараа 100 хувь төсвөөс хараат байхыг зогсоох, бүтээгдэхүүн борлуулалтын орлогоо нэмэгдүүлэхэд ихээхэн ач холбогдолтой хэмжээ гэж харж байна.

ХЗДХЯ-ны Санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Н.Цэвэлмаа:

Arslan.mn

Монгол улсын Засгийн газраас барьж буй бодлогын хүрээнд ХЗДХЯ-ны харъяа байгууллагуудын бүтээгдэхүүн үйлчилгээний үзэсгэлэнгээс гадна иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг чирэгдэлгүй болгох, цахимжуулах ажлын хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн салбарт нэвтрүүлсэн шинэ үйлчилгээг агентлаг, байгууллагууд чиглэл чиглэлээрээ танилцуулж байгаа. Манай яамнаас боловсон хүчнүүдээ сургаж,  ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдэд чанартай бүтээгдэхүүн хүргэхээр зорин ажиллаж байна. Энэ жилийн хувь үзэсгэлэнгээ олон нийтэд нээлттэйгээр, иргэдэд ойрхон байлгах үүднээс Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран зохион байгуулж байна. Улсын төсвийн хөрөнгөөр 2018 онд үйлдвэрийн тоног төхөөрөмжийг шинэчилсэнээр бид 10 орчим нэр төрлийн бүтээгдэхүүнийг нэмж үйлдвэрлэж эхэллээ. Манай харъяа агентлагууд зөвхөн улсын төсвийн санхүүжилтыг авч ажиллана гэхээсээ илүүтэй үйлдвэрлэлийн зарчмаар тодорхой хэмжээний орлогыг үүсгэж, тэрхүү орлогоор үйл ажиллагаагаа явуулах ажлыг жигдрүүлэх зорилго тавин ажиллаж байна.

УБЕГ-ын дарга Б.Баасандорж:

Arslan.mn

Өнөөдөр ХЗДХЯ-ны харъяа агентлагууд иргэдэд зориулсан нээлттэй үзэсгэлэнг зохион байгуулж байна. Манай УБЕГ-ын хувьд иргэний цахим үнэмлэхний захиалгыг авч байна. Үүнээс гадна Улсын бүртгэлийн 23 нэр төрлийн лавлагааг иргэдэд үнэ төлбөргүй өгч байна. Монгол улсын Ерөнхий сайд энэ оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласан бөгөөд энэ хүрээнд манай УБЕГ нилээд хэдэн ажлыг эхлүүлээд байна. 2018 оны зургаан сард нийслэлийн хэмжээнд 108 хороог онлайн сүлжээнд холбосон бол 2019 оны нэг сарын 1-ээс нийслэлийн есөн дүүргийн бүх хороо буюу 152 хороог онлайн сүлжээнд холбосон. Мөн 30 сум онлайн сүлжээнд холбогдсон байсныг 69 болгож нэмэгдүүллээ. Ингэснээр иргэд аймгийн төврүү явж  иргэний үнэмлэх, гадаад пасспорт захиалах шаардлагагүй сумаасаа л энэ төрлийн 15  үйлчилгээг авах боломжтой болсон. 2019 онд 229 сумаа бүгдийг нь онлайн сүлжээнд холбохоор ажиллаж байна.

ХСИС-ийн Хууль сахиулахуйн инновацийн төвийн эрхлэгч П.Очирбат:

ХСИС-ийн Хууль сахиулахуйн инновацийн төвийн хувьд үндэсний аюулгүй байдал, хууль сахиулах салбарын тулгамдсан асуудлыг шийдэхэд чиглэсэн шинэ бүтээгдэхүүнийг бий болгох зорилготойгоор ажилладаг. Өнгөрсөн оны хувьд 15 төсөл хэрэгжүүлсэн байна. Эдгээр төслүүдээс онцлох төсөл гэвэл согтуу иргэн машин жолоодсон тохиолдолд согтолтын зэргийг тодорхойлж, байршлыг нь тогтоогоод замын цагдааруу мэдээллэдэг системийг хийгээд байна. Өнөөдөр хэрэгжүүлж байгаа төслийн тухайд бид өөрсдөө мөрдөн шалгах ажиллагаанд ашиглах Монгол орны цаг уур, нийгэм, бусад онцлогт тохирсон иж бүрэн треминалистын техникийг өөрсдөө үйлдвэрлэж эхэлсэн. Үүнээс гадна үндэсний цахим сүлжээ, өөрөөр хэлбэл Монгол фэйсбүүк хуудсыг хийж туршилтыг эхлүүлээд явж байна. Тус цахим сүлжээний хувьд сервир нь Монголд байгаа учраас бид өөрсдөдөө хяналт тавих бүрэн боломжтой болох юм.

Arslan.mn

Үүнээс гадна тус үзэсгэлэнгийн үеэр Төрийн тусгай алба хаагчидын нэгдсэн эмнэлгээс ясны сийрэгжилт, биеийн найрлагын оношилгоо, эхо үзлэг хийж, Хууль зүйн туслалцааны төв үнэ төлбөргүй хууль зүйн зөвөлгөөг өгсөн юм.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

ФОТО

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
599682
2 эможи

z7jagb7jkv
2020-02-08 05:15
keyboard_arrow_up