COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Фэйсбүүкээр тарсан сонжоонууд хувийн мэдээлэл хуулдаг цахим залилан юм

2019 оны 1 сарын 24

Arslan.mn

Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэс өөрийн цахим хаягаар дамжуулан иргэдэд сэрэмжлүүлэг мэдээлэл тараалаа. Энэхүү сэрэмжлүүлэгт “FACEBOOK-т “Хэдэн хүүхэдтэй болох вэ”, “Урьд насандаа хэн байсан бэ”, “Таны эсрэг хүйстний хувилбар…” гэх мэт линк дээр дарж өөрийнхөө болон бусдын тухай хөгжилтэй зураг, мэдээ харж байсан уу? Хэн нэгний тухай шар мэдээ, нийгэмд түгж буй онцлох мэдээллийг коммент дээрх линкээр дарж уншина уу? гэсэн линк таныг фэйсбүүкээ нээхэд хэр их харагдаж байна? Энэ бүгд таны мэдээллийг хуулж авахаар зориулагдсан цахим залилангийн нэг хэлбэр юм. Та уг линк дээр дарснаар таны мэдээлэл автоматаар хуулагдан хор, хохирол нь шууд ажиглагдахгүй байж болох ч таныг анзаараагүй байхад л таны цахим хаягаар хуурамч мэдээлэл түгээх, та цахим хаяггүй болох гэх мэт олон эрсдлийг дагуулах болно. Тиймээс сонирхолтой санагдсан линк болгон дээр дарахаас зайлсхийнэ үү” гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
599670
3 эможи

zpfbsfd808
2020-02-08 05:15
keyboard_arrow_up