COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Сэрэмжлүүлэг:Морь хөлсөлж явсан 10 настай хүүхэд унаж, нас баржээ

2019 оны 1 сарын 23

Arslan.mn

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, хүйтний улиралд хурдан морины уралдаан зохион байгуулсны улмаас хурдан морь унаач хүүхдийн амь нас хохирсон, олон арван хүүхэд гэмтэж бэртсэн, хөгжлийн бэрхшээлтэй болсон эмгэнэлтэй явдал гарсаар байгааг тухай бүр анхааруулж, хүйтний улирал буюу өвөл хаврын улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахгүй, хүүхдээр хурдан морь унуулахгүй байх талаар Монгол Улсын Засгийн газарт болон Аймгийн Засаг дарга нарт удаа дараа зөвлөмж хүргүүлж байсан бөгөөд 2019 онд 21 аймгийн Засаг дарга нарт мөн хүргүүлээд байна.

Хүйтний улирал буюу жил бүрийн 11 дүгээр сараас 5 дугаар сарыг хүртэлх хугацаанд газар, зам харгуй хөлдүү, халтиргаа гулгаатай өвөл, хаврын улиралд хурдан морины уралдааныг зохион байгуулснаас болж тус уралдааны үеэр болон хурдан морины үсэргээ, сунгааны үеэр хүүхэд мориноос унаж бэртэл, гэмтэл авах, гар, хөл, хацраа хөлдөөх, амь насаа алдах, хөгжлийн бэрхшээлтэй болох зэргээр унаач хүүхдүүд сэтгэл санаа, бие махбодь, эрүүл мэндийн хувьд ноцтой хохирол амссан тохиолдлууд ихээр гарч байсан бөгөөд 2019 онд хурдан морь хөлслөх үеэр 10 настай хүүхэд мориноос унаж нас барсан харамсалтай тохиолдол гарлаа.

Эх сурвалж: Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
2
angry an post
599617
2 эможи

p8xweh5jfk
2020-02-08 05:15
keyboard_arrow_up