COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ФОТО: Өрсөлдөх чадвараар Орхон аймаг тэргүүлж, Архангай аймаг сүүл мушгижээ

2019 оны 1 сарын 23

Arslan.mn

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс "Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан 2018"-ын үр дүнг танилцууллаа.

Аймгуудын өрсөлдөх чадварыг хэмжихдээ эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэх үндсэн дөрвөн бүлгийн статистик мэдээлэл болон санал асуулга нийлсэн нийт 180 орчим шалгуур үзүүлэлтийг нэгтгэн тооцжээ.

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн удирдах зөвлөлийн дарга П.Цагаан: 

Arslan.mn

"Өрсөлдөх чадварын тайланг хөгжлийн хэмжүүр гэж ойлгож болох юм. Уг тайланг удирдах албан тушаалтнууд, бизнес эрхлэгчид, энгийн иргэд ч ашиглах боломжтой.

Тайлангаас харахад Архангай аймаг нийлбэр оноогоор 21 аймгаас сүүл мушгиж байгаа хэдий ч эхийн эндэгдэл хамгийн бага, бага насны хүүхдүүдийн сургуульд хамрагдалт сайн гэдэг үзүүлэлтээрээ улсад тэргүүлж байгаа.

Тэгэхээр тайлангаас тухайн аймаг бусдаасаа юугаараа хоцорч, юугаараа тэргүүлж байна вэ гэдгийг харж болох юм. Тайланг гаргахдаа ҮСХ-ны статистик мэдээллээс гадна тухайн аймагт бизнес эрхэлж буй хүмүүсээс нууц санал авч ашигладаг" хэмээн ярилаа.

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн дэд захирал И.Одончимэг: 

Arslan.mn

2018 оны судалгааны тайлангаас харвал өмнөх жилүүдийн адил Орхон аймаг өрсөлдөх чадвар хамгийн өндөртэйгөөр үнэлэгдсэн. Дараа нь Дархан, Өмнөговь, Дорноговь, Дорнод аймгууд өрсөлдөх чадвар сайтай гэж үнэлэгдсэн байна. Энэ жилийн тайлангийн онцлог гэж хэлж болох нэг үзүүлэлт бол өрсөлдөх чадвар өндөртэй аймгуудын онооны зөрүү харьцангуй багассан.

Өрсөлдөх чадвар дундаж аймгуудад бага зэргийн өөрчлөлт гарч, өрсөлдөх чадвар султай аймгууд хэвээрээ байна. Тухайлбал, Архангай, Говь-Алтай, Дундговь, Булган аймгууд харьцангуй сул үнэлгээ авсан.

Эдийн засгийн өсөлтөөр Орхон, Өмнөговь, засаглалын үр ашгаар Сүхбаатар, бизнесийн үр ашгаар Дархан, Өмнөговь, дэд бүтцийн хөгжлөөр Орхон, Говьсүмбэр аймгууд эхэнд эрэмбэлэгдсэн.

Харин Дорноговь, Хэнтий, Говьсүмбэр, Өвөрхангай аймгууд өмнөх жилийн нөхцөл байдлаасаа дээрдсэн байна. Тухайлбал, Дорноговь аймаг өнгөрсөн жилийн өрсөлдөх чадварын оноогоо 12-оор ахиулсан. Үүнд нь эдийн засгийн эерэг үзүүлэлтүүд голлон нөлөөлсөн байна.

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599597
0 эможи

yilsln29dh
2020-02-08 05:15
keyboard_arrow_up