COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

“ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ АЖЛЫН БАЙРЫГ ЭРХЭМЛЭГЧ БАЙГУУЛЛАГА-2018” болзолт уралдааны шилдгүүд тодорлоо

2019 оны 1 сарын 23

ХНХЯ-ны харъяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс 8 дахь жилдээ зохион байгуулж буй “Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага-2018” болзолт уралдааны шилдгээр шалгарсан аж ахуйн нэгж байгууллагуудад шагнал гардуулах ёслолын ажиллагаа 2019 оны 01 сарын 22-нд “Корпорейт конвеншн” центрийн их танхимд амжилттай болж өндөрлөлөө.

Ёслолын ажиллагаанд УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, ХАБЭА-н үндэсний хорооны дарга, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг, ХАБЭА-н үндэсний хорооны гишүүн, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн захирал М.Даваабат болон бусад албаны хүмүүс оролцов.

Арга хэмжээг нээж С.Чинзориг сайд үг хэллээ. Тэрбээр “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх хөтөлбөр хэрэгжүүлэх, эрх зүйн орчин санхүүжилтийн механизмыг оновчтой  болгох зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх, хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, байнгын тогтвортой ажлын байрыг нэмэгдүүлэх, эрүүл аюулгүй ажлын байрыг бүрдүүлэхийг зорин ажиллаж байна” гэдгийг тодотгосон. 

Цааш хэлсэн үгэндээ “Эрүүл аюулгүй ажлын байрыг би болгох, ажилчдыг үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөл бусад эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр аж ахуйн нэгж байгууллагаас явуулж буй үйл ажиллагаа, санал санаачлага, туршлага, соёлыг урамшуулан дэмжих нь энэхүү үйл ажиллагааны гол зорилго юм.

2018 онд үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын 283 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх онтой харьцуулахад 17 хувиар буурсан үзүүлэлт юм.  2018 онд гарсан ослын тоог өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад уул уурхай барилга, зам тээвэр, агуулахын салбарт ослын тоо өсч, боловсрол, эрүүл мэндийн салбарт буурсан үзүүлэлттэй байна. Иймд үйлдвэрлэлийн ослын нөхцөл байдалд дүгнэлт хийх, осол гаргахгүй байх, техникийн бүрэн бүтэн байдлыг ханган ажиллах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт сурталчилгааг чанаржуулах, ажил олгогч аж ахуйн нэгж байгууллага онцгой анхаарч ажиллах зайлшгүй шаардлага гарч байгаа юм. Энэ онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “Үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж төлбөрийн тухай хууль”-ийг шинэчлэн боловсруулахаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Үүнтэй холбогдуулан 2019 онд ХАБЭА-н дүрэм журамд өөрчлөлт оруулах, ХАБЭА-н сургалтын тогтолцоог  боловсронгуй болгох, ХАБЭА-н суурь судалгааны ажлыг эхлүүлэх, аймаг нийслэл дүүргийн ХАБЭА-н зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, хууль, тогтоомж стандартыг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана. Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллагыг шалгаруулдаг энэхүү арга хэмжээг улам өргөжүүлэн шинэлэг байдлаар зохион байгуулахыг зорьж байна” гэдгийг онцлон хэллээ.

Ингээд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журам стандартыг баримтлан ажилласан дараах шилдэг аж ахуйн нэгж байгууллагуудад шагналыг нь гардуулж өглөө.

Шилдэг том аж ахуйн нэгж байгууллага:

  1. “САУСГОБИ СЭНДС” ХХК
  2. “ЭРДЭНЭТ БУЛГАНЫ ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК
  3.  “СҮҮ” ХУВЬЦААТ КОМПАНИ

Шилдэг дунд аж ахуйн нэгж байгууллага:

  1. “СЭЛЭНГЭ ЭНЕРГО” ОНӨААТҮГ
  2. ЦУС СЭЛБЭЛТ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ
  3. “ЖҮР ҮР” ХХК

Шилдэг жижиг аж ахуйн нэгж байгууллага

  1. “ГЛОБАЛ АЦЕТИЛЕН” ХХК
  2. “МОН-ЭНЕРЖИ КОРПОРАЦИ” ХХК
  3. “УЛААНБААТАР БУЯН” ХХК тус тус шалгарсан юм.

​​​​​​​

Эх сурвалж: Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн төв
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599568
0 эможи

lgboop4z20
2020-02-08 05:15
keyboard_arrow_up