COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“Насны хишиг”, одонгийн мөнгийг нь очер дараалал үүсгэлгүй өгөхийг хүслээ

2019 оны 1 сарын 23

Цагаан сарын өмнө өндөр настангуудад насны хишиг өгдөг уламжлалтай. Мөн сар болгоны дундуур цалинтай ээжийн мөнгийг ч олгодог.

Насны хишгийг цагаан сараас өмнө олгоно Arslan.mn

Харин сар шинэ дөхсөн энэ үед ахмадууд насны хишиг, одонгийн мөнгөндөө хоёр өдөр банкны гадаа очерлож зогсч, заримынх нь бие муудаж түргэн тусламж дуудах дээрээ тулжээ.
Ахмадууд ч очерлох хэцүү байна. “Өчигдөржингөө очерлож зогссон. Өнөөдөр бас зогсч байна. Энэ их хүнтэй үед толгой өвдөж, одоо зүрхээр хатгууллаа. Надад эмч дуудаж өгөөч”  хэмээн нэгэн өндөр настан уйлан ярив.
Ийнхүү банкны ажилтнуудын хүнд суртлыг ахмадууд шүүмжилж байна. Өчигдөр өглөө 06 цагт ирсэн хүн өдөржин болоход одонгийн мөнгөө авч чадаагүй. Банкны ажилтнууд болохоор “Мөнгө өгнө байж бай” гээд худлаа мэдээлэл өгч, хүлээлгэсэн хэвээрээ байна гэв. Хүйтэнд даарч зогсоод хэцүү, зарим нь цөхөрч байна. Хэл амаа ололцохгүй байна.  Банкууд дотроо нойлгүй болохоор биеэ засахад л хүртэл хүндрэлтэй байна.
Уг нь ахмадууд тэтгэвэрийн данстай байдаг. Түүгээр нь дамжуулж, ингэж хүндрэл учруулахгүйгээр насны хишиг, одонгийн мөнгийг нь өгч болдоггүй юм уу.
Энэ жил 160 гаруй мянган ахмадад насны хишиг хүртээхээр улсын төсөвт 22,5 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Энэ сарын 22-ноос эхэлж насны хишгийг олгоно гэсэн ч зарим банкинд халамжаас мөнгө нь орж ирээгүй гэх тайлбарыг банкны теллерүүд хэлж байна.
Насны хишгээ авах гэсэн ахмадууд банкинд хонон өнжин дугаарлаж байгаа ч мөнгөө авч чадахгүй байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
1
599567
2 эможи

g3lt1vmv4s
2020-02-08 05:15
keyboard_arrow_up