COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

АТГ-аас жолооны үнэмлэх олгох, солих, нөхөн олгох үйл ажиллагаанд хяналт тавина

2019 оны 1 сарын 22

Холбоотой Зураг

Авлигатай тэмцэх газраас томилогдсон ажлын хэсэг Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл, хяналтын төвийн үйл ажиллагаа, мэдээллийн ил тод байдал, хүнд суртал, чирэгдэлтэй үйл ажиллагааны талаар хянан үзэх, шалтгаан, нөхцөлийг тодорхойлох, зарим шаардлагатай арга хэмжээг авахаар өнөөдрөөс ажиллаж эхэллээ.

АТГ-ын Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэх, ЦЕГ-ын Бүртгэл, хяналтын төвийн дарга, дэд хурандаа Ч.Батболд нар уулзаж авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр цаашид хэрхэн үр дүнтэй хамтран ажиллах талаар санал солилцов.

Ажлын хэсэг жолоодох эрхийн үнэмлэх олгох, солих, нөхөн олгох үйл ажиллагааны нөхцөл байдал, хууль тогтоомж зөрчиж байгаа эсэх, түр үнэмлэх олгож байгаа асуудалд хяналт тавин ажиллаж байна. Түүнчлэн тус төвөөс олгож байгаа тусгай зөвшөөрөл /тусгай дуут дохио гэх мэт/, түүнд тавих хяналт, зөрчлийг нягтлан шалгаж, зарим илэрсэн зөрчлийг газар дээр нь таслан зогсоох чиг үүргийг хэрэгжүүлж байна.

Авлигатай тэмцэх газраас цаашид жолоодох эрхийн үнэмлэх олгох, солих, нөхөн олгох үйл ажиллагааг цахимжуулах, олон нийтэд ил тод, нээлттэй болгох ажлыг зохион байгуулахад онцгой анхааран ажиллаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599553
0 эможи

loo3x0zeuh
2020-02-08 05:14
keyboard_arrow_up