COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

НЦГ-ын Мөрдөн шалгах газар, Нийтийн хэв журам хамгаалах газар хамтран сургалт зохион байгууллаа

2019 оны 1 сарын 22

Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газар, Нийтийн хэв журам хамгаалах газар хамтран сургалт зохион байгууллаа

Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газар, Нийтийн хэв журам хамгаалах газар хамтран 2019 оны 01 дүгээр сарын 16, 17-ны өдрүүдэд Нийслэлийн дүүргүүд дэх цагдаагийн хэлтсүүдэд хороо хариуцан ажиллаж байгаа нийт хэсгийн байцаагч нарын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийг халуун мөрөөр илрүүлэх, таслан зогссох чиглэлээр хийж байгаа ажилд дэмжлэг үзүүлэн объектын судалгааг иж бүрэн хийж гүйцэтгэхийн ач холбогдолыг ойлгуулах, сурган дадлагажуулах, эд зүйл худалдан авч, зарж борлуулдаг цэгүүдэд тавьж байгаа хяналт, хяналтын камергүй эмзэг цэг, аж ахуй нэгж байгууллагуудыг камержуулахаар авч хэрэгжүүлж байгаа ажлыг эрчимжүүлэх зорилгоор сургалт зохион явуулж, алба хаагчидтай санал солилцлоо.

Сургалтанд Нийслэлийн цагдаагийн газрын дэд бөгөөд Мөрдөн шалгах газрын дарга, цагдаагийн хурандаа Ш.Цогбаатар, Нийтийн хэв журам хамгаалах газрын дарга, цагдаагийн хурандаа И.Баттөгс, Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ц.Амгалан-Энх, Мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа М.Болдбаатар, Мэргэжил арга зүйн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Ууганбаяр болон Нийслэлийн дүүргүүд дэх цагдаагийн хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, ахлах байцаагч, хэсгийн байцаагч нар оролцсон юм.

Сургалтын үеэр Нийслэлийн цагдаагийн газрын дэд бөгөөд Мөрдөн шалгах газрын дарга, цагдаагийн хурандаа Ш.Цогбаатар “Объектын судалгааг хийх аргачлал, хэсгийн байцаагчийн өдөр тутмын үйл ажиллагаа” сэдвээр, Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ц.Амгалан-Энх “Хэсгийн байцаагч нарын гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах чиглэлээр хийж гүйцэтгэх ажил, ажлын төлөвлөлт, баг хорооны засаг даргатай хамтран ажиллах, хөтөлбөл зохих бүрттгэл судалгаа, үйл ажиллагаандаа ашиглах  хууль тогтоомж дүрэм журам”-ын талаар, Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Энхтөр “Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний заавал дагаж мөрдөх стандарт MNS:5274-2017, Мөнгө угаах гэмт хэрэг” сэдвээр алба хаагчдад сургалт, мэдээлэл хийлээ.

Мөн дүүргүүд дэх цагдаагийн хэлтсүүдийн хэсгийн байцаагч нарын дунд  “Ахмад үеэсээ суралцья” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулж урилгаар Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст хэсгийн байцаагч, жижүүрийн ахлах офицероор ажиллаж байсан цагдаагийн бэлтгэл хошууч Б.Өлзийсайхан, Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хэлтэст хэсгийн байцаагчаар ажиллаж байсан цагдаагийн бэлтгэл ахмад Д.Жигжиддорж нар ирж алба хаагчдад мэдээлэл хийж туршлага хуваалцсан юм.

Сургалтын явцад Нийслэлийн дүүргүүд дэх цагдаагийн хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, ахлах байцаагч, хэсгийн байцаагч нарт “Хэсгийн байцаагчийн гарын авлага”, “Мөнгө угаах гэмт хэрэг”, “Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний заавал дагаж мөрдөх стандарт MNS:5274-2017” нэртэй  гарын авлагуудыг тараасан.

Эх сурвалж: POLICE.GOV.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599537
0 эможи

xn9tel4xt4
2020-02-08 05:15
Gorgeous sex movies in hd quality - https://x-movies.net/sex-video/teen-fucked-by-grandpa/
keyboard_arrow_up