COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЖДҮХС-тай холбоотой хэргийг улс төрийн хэрүүл гээд орхиж боломгүй нөхцөл үүссэн

2019 оны 1 сарын 22

Arslan.mn

Хуульчид нэгдэн “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай хөнгөлөлттэй зээл авах эрх” олгосон компаниудтай холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн шүүхэд хандсан асуудлаар мэдээлэл хийлээ.

ШУУД ҮЗЭХ: 

Хуульчдын төлөөлөл энэ асуудлаар олон үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд өмнө нь Үндсэн хуулийн цэцэд ЖДҮХС-тай холбогдсон 12 гишүүнтэй холбоотой мэдээлэл явуулсан бөгөөд хуулийн байгууллага шалгаж байгаа тул давхар шалгах боломжгүй хэмээн мэдээллийг буцаасан байна. 

Өнөөдрийн байдлаар уг асуудалтай холбогдсон гишүүдийн тоо 24-т хүрсэн гэх мэдээллийг хуульч н.Номингэрэл энэ үеэр хэлсэн юм. Тэд ЖДҮХС-тай холбоотой хэргийг улс төрийн хэрүүл гээд орхиж боломгүй нөхцөл үүссэн тул хуулийн хариуцлага хүлээх хүртэл үйл ажиллагаагаа тасралтгүй явуулна гэдгээ хэлж байна. 

Мөн дараагийн нэхэмжлэл нь "Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журам"-д оруулсан өөрчлөлтийг хүчингүй болгох, ХХААХҮ-ийн сайдын 2017 оны зургадугаар сарын 14-ний А/76 тоот тушаалаар батлагдсан "ЖДҮХС-аас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журам"-ын 6.7-ын дор хийсэн "Дээрх зохицуулалт нь энэхүү журам батлагдсанаас хойш шинээр зарлах төсөл сонгон шалгаруулалтад үйлчлэхгүй" гэх нэмэлт тайлбарыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шаардлага гаргажээ. 

Дээрх журмуудаас шалтгаалан 2016, 2017 онд төсөл сонгон шалгаруулах хорооны хурлаас шалгарч дэмжигдсэн боловч "санхүүжилтийн эх үүсвэр хүрэлцээгүйн улмаас санхүүжигдээгүй төслүүд" санхүүжилтээ нөхөн авах боломжгүй болсон байна. 

Arslan.mnArslan.mn

 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599531
0 эможи

7h6xqknmd9
2020-02-08 05:15
М
2019-01-22 13:26
ЗА ГУЦӨӨ, ЯАГААД АСЕМ, ХӨГЖЛИЙН БАНК, ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН ХУЛГАЙ ЛУЙВАРЫГ АВЧ ХЭЛЭЛЦЭХГҮЙ ЖДҮ ЯРИАД БАЙГАА ЮМ БЭ!!! ЖДҮ БОЛООД 1 ЖИЛ Ч ӨНГӨРӨӨГҮЙ БАЙНА НОМТОЙБАЯРЫН ЦЭРГҮҮДЭЭ.
keyboard_arrow_up