COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг гадуурхахгүй байх нөлөөллийн ажлыг түлхүү хийнэ

2019 оны 1 сарын 21

Манай улсад 103.630 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна.

Холбоотой Зураг

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийн хурал ХНХЯ-д боллоо. Энэ удаагийн хурлаар өнгөрсөн онд хэрэгжүүлсэн ажлын үр дүн, энэ оны төлөвлөгөөг хэлэлцсэн байна. Мөн “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй оны шилдэг”-ийг шалгаруулах  журмыг баталлаа.

Боловсролын яамнаас энэ оныг Ёс зүйн боловсролын жил болгон зарласан ба энэ хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадуурхахгүй байх нөлөөллийн ажлыг түлхүү анхаарахаар болжээ. Ийнхүү энэ онд дараах ажлуудыг хийхээр төлөвлөсөн байна. Үүнд,

“Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн сэргээн засах Ази, номхон далайн бүсийн 4-р конгресс”-ийг зохиох,  
Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээл, Японы ядуурлыг бууруулах сангийн буцалтгүй тусламжаар “Хөгжлийн бэрхшээлтэй хүний оролцоог хангаж, үйлчилгээг сайжруулах” төслийг хэрэгжүүлэх,
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай, Хөдөлмөрийн тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай, Нийгмийн халамжийн тухай, Нийгмийн даатгалын багц хууль зэрэг хууль тогтоомжийг шинэчлэх, нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллаж байна.
Сануулбал, манай улсын нийт хүн амын 3.5 хувь буюу 103.630 нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд юм. Эдгээрийн 75.1 хувь нь хөдөлмөрийн насны иргэд бөгөөд 42 хувь нь ядуу амьдардаг гэх ҮСХ-ны судалгаа байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599491
0 эможи

zc7pos88la
2020-02-08 05:14
keyboard_arrow_up