COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

НМХГ: 3,3 тонн гахайн махыг устгалд оруулжээ

2019 оны 1 сарын 21

Arslan.mn

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас сар шинийн баярыг угтан хийсэн хяналт, шалгалтын дүнг танилцууллаа. 

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу энэ сарын 9-нөөс эхлэн нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт, шалгалтыг хийж байна. Шалгалт хоёрдугаар сарын 8-н хүртэл үргэлжилнэ. 

Урьдчилсан хяналт шалгалтад 158 аж ахуйн нэгж, 950 иргэн нийт 1108 худалдааны төв, зах, сүлжээ дэлгүүр, хүнсний үйлдвэр, нийтийн хоолны газрууд хамрагджээ. Шалгалтаар 518 зөрчил илхүүлснээс 56.2 хувийг арилгуулсан бөгөөд 48 заалт бүхий 8 хугацаатай шаардлагыг өгсөн байна. 71 аж ахуй нэгж, иргэнд зөрчлийн хэрэг бүртгэлт явуулж 61 хэргийг хялбаршуулсан журмаар, 10 хэргийг зөрчлийн хэрэг нээн шалгаж байгаа бөгөөд 69 ААН, иргэнд 42.8 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна. 

  • Сонгинохайрхан дүүргийн Эгүшин ХХК-ийн хүснийн дэлгүүр
  • Энхжин, 
  • Сэлэнгэ зах, 
  • Баянгол дүүргийн Хархорин худалдааны төв, 
  • Хороолол зах, 
  • Барс 2, 
  • Шилэн зах, 
  • Нарантуул худалдааны төвийн өргөлтгөлд худалдаж байсан хадгалах горим алдсан, хадгалалтын хугацаа дууссан 35 нэр төрлийн 65 кг, 346 ширхэг 1138.3 мянган төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүнийг хураан авч, устгалын комисст шилжүүлсэн байна. Мөн хаяг шошгын зөрчилтэй 23 нэр төрлийн 60.2 кг, 695 ширхэн 1707.6 мянган төгрөгийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг буцаан татан авалт хийлгэсэн байна. 

Мөн гахайн мялзан өвчин гарсантай холбоотойгоор Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн хэмжээнд өвчний шинж тэмдэг илэрсэн 314 амьд гахайг устгалд оруулжээ. Үүнээс гадна зургаан байгууллагын эрчимжүүлсэн бие бүрэлдэхүүн ажиллаж хоол үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр шалгалт хийж, гахайн түүхий мах худалдаалж байсан газруудыг лацдаж, 3.3 тонн гахайн махыг устгасан байна.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

 

ФОТО

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599476
0 эможи

6a2l312r4f
2020-02-08 05:14
keyboard_arrow_up