COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

1970 оноос өмнө ашиглалтад орсон орон сууцны үнэ буурчээ

2019 оны 1 сарын 21

Arslan.mn

Орон сууцны үнийн мэдээллийг хүргэе. Улаанбаатар хотын төвийн 6 дүүрэгт орон сууцны үнэ 2018 оны 4 дүгээр улиралд 2010 оны эцсээс 82.1 хувиар өсч, өмнөх оны мөн үеэс 0.1 хувиар буурч, өмнөх улирлаас өөрчлөлтгүй байв.

2018 оны 4 дүгээр улиралд өмнөх оны мөн үеэс Сонгинохайрхан дүүрэгт 0.3 хувь, Баянгол, Сүхбаатар дүүрэгт 0.1 хувиар буурч, харин Баянзүрх дүүрэгт 0.1 хувь, Хан-Уул дүүрэгт 0.4 хувиар өсч, Чингэлтэй дүүрэгт өөрчлөлтгүй байна.

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2018 оны 4 дүгээр улиралд 1970 оноос өмнө ашиглалтад оруулсан орон сууцны үнэ 6 дүүрэгт 0.1-0.3 хувиар буурч, 1970-2001 оны орон сууцных Баянзүрх дүүрэгт 0.1 хувь, Хан-Уул дүүрэгт 0.2 хувиар өсч, Чингэлтэй дүүрэгт өөрчлөлтгүй, бусад дүүрэгт 0.1-0.5 хувиар буурч, 2001 оноос хойш ашиглалтад оруулсан орон сууцных Баянгол, Сүхбаатардүүрэгт өөрчлөлтгүй, харин бусад дүүрэгт 0.4-1.1 хувиар өссөн үзүүлэлттэй байна. 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599466
0 эможи

32u0rl904q
2020-02-08 05:14
keyboard_arrow_up