COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Зочид буудлуудыг камержуулж байна

2019 оны 1 сарын 21

Зочид буудлууд янз бүрийн гэмт хэргийн үүр уурхай болоод байна гэж ярьдаг. Ялангуяа насанд хүрээгүй хүүхдүүд зочид буудалд орж гэмт хэрэгт өртөх, мөн амиа хорлох зэрэг золгүй хэргүүд гарсан байгаа.

зочид буудал зурган илэрцүүд

Тиймээс Нийслэлийн цагдаагийн газраас асанд хүрээгүй хүүхдийг хүчирхийллээс хамгаалах зорилгоор зочид буудлуудыг камержуулж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхээр болжээ.

Тухайлбал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу тухайн аж ахуйн нэгж иргэн 50 метрээс доторх оршин суугаа, үйл ажиллагаа эрхэлж буй газартаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүрэгтэй. Хэдий зочид буудал хувь хүний өмч хөрөнгө боловч нөгөө талаасаа энэ үүргээ биелүүлэх ёстой юм.

Цагдаагийн байгууллагаас зочид буудлуудад шаардлага хүргүүлж байна. Зарим зочид буудал ор нэр төдий бүдэг, бүрзгэр камер тавих асуудал гардаг. Тиймээс стандартын шаардлагад нийцсэн камертай байх талаар ч анхаарч ажиллаж байгаа аж.

Эх сурвалж: ЦЕГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599463
0 эможи

bt5v06e5ae
2020-02-08 05:14
ккк
2019-01-21 11:35
камергүй буудлын эрэлд гарчдээ хүмүүсээ
keyboard_arrow_up