COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 31, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Сонгинохайрхан дүүргийн Бордооны хэсэгт гахайн мялзан гарчээ

админ
2019 оны 1 сарын 20

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Бордооны хэсэгт Гахайн африкийн мялзан өвчний шинж тэмдэг илэрсэн тул хорио цээрийн дэглэм тогтоожээ.

Arslan.mn

Дээрх хорио цээрийн дэглэмийн хэрэгжилтэд НМХГ болон дүүрэг МХХ-ийн удирдлага, мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч нар хяналт тавин ажиллаж байна гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.

Arslan.mn

Гахайн мялзан өвчин нь хавьтлын замаар халдварладаг, өндөр халуурал, цус төлжүүлэх эрхтний гэмтэл, уушиг, бүдүүн гэдэсний нэвчдэст үрэвсэлээр илэрдэг гоц халдварт өвчин юм. Бүх насны гахай мэдрэмтгий, ялангуяа өсвөр насны гахай өвчилсөн тохиолдолд толгой дараалан үхэх эрсдэлтэй. Гэхдээ хүнд халдварладаггүй, хүн халдварыг тээгч болдог байна.

Arslan.mn

Булган, Төв, Орхон аймгийн зарим суманд гахайн мялзан өвчин гарсан болох нь тогтоогдон хорио цээрийн дэглэм тогтоосон тухай “Гахайн гоц халдварт мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг нийслэлийн хэмжээнд зохион байгуулах ажлын хэсэг”-ээс мэдээлж байсан юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599452
0 эможи

bdfux1dmho
2020-02-08 05:07
0ebhjptxm0
2020-02-08 04:44
keyboard_arrow_up