COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Өнөөдрөөс “Насны хишиг” хүртээнэ

2019 оны 1 сарын 20

Тэтгэврийн зээлийн хүүг 10 хувь болгон буурууллаа “2019 оны хоёрдугаар сарын 1-нээс тэтгэврийн доод хэмжээг 30,000 төгрөгөөр нэмэгдүүлэхээр боллоо“ Arslan.mn

Жилд хоёр удаа буюу Цагаан сар болон наадмаар ахмадад “Насны хишиг” олгодог уламжлалтай. Харин энэ жилийн Цагаан сарын “Насны хишиг”-ийг өнөөдрөөс эхлэн олгоно.

Энэ жил 160 гаруй мянган ахмадад “Насны хишиг” олгохоор тооцож, улсын төсөвт 22.5 тэрбум төгрөг төсөвлөсөн. “Насны хишиг”-ийг 65-69 настай ахмад настанд 50 мянга, 70-79 настай бол 80 мянга, 80-89 настай бол 150 мянга, 90 ба түүнээс дээш настай ахмад настанд 250 мянган төгрөг олгоно.

“Насны хишиг”-т хамрагдахын тулд насны болзол хангасан ахмад настан өөрийн биеэр эсвэл түүний итгэмжлэгдсэн этгээд нь насны хишиг авах хүсэлтээ иргэний үнэмлэх эсвэл улсын бүртгэлийн лавлагааны хамт харьяа аймаг, дүүргийн сум, хорооны халамжийн мэргэжилтэнд гаргах ёстой юм.

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599449
2 эможи

hnow101acn
2020-02-08 05:14
keyboard_arrow_up