COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Д.Дорлигжавыг цагдан хорисон нь хууль бус үйлдэл

2019 оны 1 сарын 18

Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжавын өмгөөлөгч хэвлэлийн хурал хийлээ. 

Өмгөөлөгч Э.Амархүү: 

Arslan.mn

"Т.Ганболд "Цензургүй яриа" нэвтрүүлэгт оролцохдоо олон нийтэд хэтэрхий нэг талыг барьсан мэдээлэл хүргэсэн. Т.Ганболд тус нэвтрүүлгийн үеэр зузаан материал дундаас ганцхан хуудас материалыг татан авч тэр гэрээг бараг бүхэлд нь тайлбарласан. Тэгвэл энэ нь нилээд болчимгүй явдал гэж харж байна. Хэрэв олон нийтэд үнэн зөв мэдээллийг түгээх зорилготой байсан бол хэвлэл мэдээллийг ашиглахгүй байсан байх. Манай үйлчлүүлэгч Д.Дорлигжав нарын хэн нь шударга үнэний төлөө бодит үнэнийг мэдээлж байгааг телевизийн нэвтрүүлгүүдийн үеэр дэлгэсэн баримтуудаас харж болно.

Хууль зүйн сайд асан Д.Дорлигжавыг дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй гэж үзээд цагдан хорьж байгаа. Хүнийг эрхэлж байсан ажил, боловсролоор нь ялгаварлах ёсгүй. Бидний зүгээс Д.Дорлигжавыг цагдан хорих ямар ч үндэслэл байхгүй гэж үзэж байгаа. Цагдан хорьсон нь хууль бус гэж үзэж байна." гэв.

Өмгөөлөгч Т.Мөнх-Оргил: 

Arslan.mn

 "Т.Ганболд гэдэг хүн болохоор Дорлигжав гэдэг хүн өөрийн албан тушаалыг ашиглан дарамталж өөрийн хамаарал бүхий компанийн дансанд 4 сая ам.доллар шилжүүлж авсан гэсэн. Энэ үндэслээр манай үйлчлүүлэгч шалгагдаж байна.

Дорлигжавын хамаарал бүхий компани "Алтан дорнод Монгол" компанийг худалдан авахаар гэрээ байгуулж, 4 сая ам.долларыг Голомт банкнаас зээлж, шилжүүлсэн байдаг. Үүнийг Ганболд гэдэг хүн өөрийнхөө өгсөн авлига гэж хэлээд байгаа. 

Авлигад өгсөн гээд байгаа 4 сая ам.доллар нь хоёр компанийн хооронд явсан өр авлагын гүйлгээ. Гэтэл Ганболд гэдэг хүн тухайн үед төрийн өндөр албан тушаал хашиж байснаар нь далимдуулан авлига авсан болгож харуулахаар оролдож байна. 

Хэрэв хэн нэгнээс авлига авч байгаа бол дансаараа авахгүй нь тодорхой.".

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599417
2 эможи

2pz29unwi8
2020-02-08 05:14
keyboard_arrow_up