COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Төрийн үйлчилгээ иргэдэд илүү хялбар хүрдэг боллоо

2019 оны 1 сарын 15

НӨАТ-ын буцаан олголт нь 2019 оны нэгдүгээр улиралд буюу сар шинийн баярын өдрүүдэд олгогдохоор байгаа нь иргэдэд баяр наадмын өмнөх богино хугацааны санхүүгийн хэрэгцээгээ шийдэх боломжийг олгохоор байна.  Харин энэхүү төрийн үйлчилгээг иргэдэд илүү ойртуулах зорилгоор шинэ оны өмнөхөн банкууд Татварын ерөнхий газар, Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв УҮГ-тай хамтран НӨАТ-ын буцаан олголтын мэдээлэлд тулгуурласан хүүгүй зээлийн үйлчилгээг гаргасан нь маш эрэлттэй үйлчилгээ болж олон мянган иргэд буцаан олголтоо хэдийнэ авч чаджээ.  Энэ үйлчилгээ нь банкны болон төрийн үйлчилгээг дижитал, цахим хэлбэрт шилжүүлсэнээрээ онцлог юм. Тус үйлчилгээг үзүүлэхдээ төрийн ХУР, ДАН системийг ашигласан нь дижитал шилжилтийг төрөөс дэмжсэн, төрийн үйл ажиллагааг нийтэд таниулсан хэрэг боллоо.

Arslan.mn

Харин сүүлийн үед НӨАТ-ын буцаан олголтоос 10 хувийн татвар авч байна гэсэн ташаа мэдээлэл сошиал ертөнцөд хурдацтай тархсан бөгөөд үйлчилгээний хураамжид авч байгаа шимтгэл нь банкнаас иргэдэд олгодог хэрэглээний зээлийн хүүтэй харьцуулахад  маш бага буюу 0.8% – 1.3% хүүтэй тэнцэхүйц байгаа юм. Банкуудын хувьд энэ үйлчилгээг төртэй хамтрахгүйгээр энгийн зээл хэлбэрээр иргэдэд олгож болох байсан ч илүү шинэлэг, дижитал боломж, шийдлийг гаргаж, төрийн үйчлилгээг дэмжсэн нь иргэдэд богино хугацааны санхүүгийн асуудлаа ямар нэгэн өр төлбөрт оролгүйгээр шийдэх боломжийг олгож буйгаараа онцлог алхам болсон юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
2
angry an post
599291
2 эможи

a7oi442ej9
2020-02-08 05:13
Pvrewsvren
2019-01-16 08:27
Sain
keyboard_arrow_up