COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Нийслэлийн зарим рестораны хоолны үлдэгдлээс гахайн мялзан өвчний ДНК илэрээд байна

2019 оны 1 сарын 15

гахайн мах ресторан зурган илэрцүүд

Орон нутагт гахайн мялзан өвчин дэгдэж, нийслэлийн зарим рестораны хоолны үлдэгдлээс тус өвчний  ДНК илрээд байгаа талаар өмнө мэдээлж байсан.  Үүнтэй холбоотойгоор ОБЕГ болон НМХЕГ-аас мэдээлэл хийсэн юм.   

Мэдээллийн эхэнд НМХЕГ-ын дарга Л.Эрдэнэчулуун, “Азийн орнуудаас орж ирж буй гахайн мялзан өвчин манай улсын махан бүтээгдэхүүнд илэрсэн.

Улаанбаатар хотод гахайн мах, гахайн өөх импортлогч 10 аж ахуй нэгж байдаг. Эдгээр ААН 74 цэгт импортоор орж ирсэн гахайн өөх, махыг  түгээдэг. Нийт 74 цэгээс  100 гаруй дээж авсан. Үүний 50 хувьд мялзан өвчний ДНК илэрчихээд байгаа. Тодруулбал, ресторануудын хоолны үлдэгдлээс илэрсэн. Импортлогч 10 аж ахуй нэгжүүдийн гахайн махны дээжүүдийг  авч, түгээдэг 74 цэгт нь хориглох хязгаарлалтыг тавьж байна. Үүнээс цааш худалдааны байгууллага, хоол үйлдвэрийн газруудад хориглох арга хэмжээ авч  байгаа.   Монгол Улсын хэмжээнд нийтдээ 31 мянган гахай тоологдсон. Үүний 11 мянган гахай нь нийслэл хотод байна. Агуулахад 300 тонн гахайн махны нөөц байгаа. Гар дээр тараагдсан байдлаар 1000 гаруй тонн  гахайн махны нөөц байна" гэдгийг онцлов.

Мөн тэрбээр, "Нийслэлд байгаа 130 аж ахуй нэгжийн 17 мянган гахайн голомтийн цэгт хориглолт тогтоож байна. Тиймээс тухайн гахайнуудыг голомтийн цэгээс нүүлгэхгүй. Халдваргүйжүүлэлт хийж, гахайн аж ахуй эрхэлдэг байгууллагуудад хяналт тавьж ажиллана" гэлээ.

Мялзан өвчин нь амьсгалын зам, бохир хувцсаар дамжин гахайд халдварладаг юм байна. Тиймээс хүнээр дамжин малд тархах бүрэн боломжтой юм байна.

Тиймээс гахайн мах, өөх агуулсан түүхий болон хагас боловсруулсан хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэхдээ сайтар анхаарч, бүрэн гүйцэд болгож хэрэглэхийг албаныхан сэрэмжлүүлж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
599273
1 эможи

rpigzj1bb1
2020-02-08 05:14
Wonderful porn videos in hd quality - https://x-movies.net/sex-video/fuck-me-please-daddy/
keyboard_arrow_up