COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Б.Лхагва: Өнөөдөр шатахууны үнэ 100 төгрөгөөр биш 200, 300 төгрөгөөр буурах нөхцөл бүрдсэн

2019 оны 1 сарын 15

Arslan.mn

Хэвлэлийн хурлын эхэнд ШӨХТГ-ын дарга Б.Лхагва 2018 онд хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүн, 2019 оны зорилт, ажлын төлөвлөгөөг танилцууллаа.

Тэрбээр "2018 онд манай хэрэглэгчийн мэдээллийн төвд ирсэн өргөдөл гомдлын дагуу 178 иргэний гомдлыг барагдуулсан байна. Өрсөлдөөний тухай хуулийн хүрээнд 1.7, хэрэглэгчийн тухай хуулийн хүрээн 95.6 сая төгрөг болон бусад хуулийн хүрээнд нийлээд 1.9 тэрбум төгрөгийн торгууль тавьж ажилласан.

Нефтийн бүтээгдэхүүний тухай хууль батлагдаад 10 гаруй жил болж байгаа ч өөрчлөлт ороогүй байна. Тус хуульд ШӨХТГ-тай холбоотой заалт байдаггүй. Тиймээс иргэдийн бухимдлыг дагуулсан асуудлууд гарсаар байдаг. Тийм учраас төрийн бүх шатны байгууллагын хариуцлагыг дээшлүүлэх шаардлагатай байна.

Томоохон сүлжээ дэлгүүрүүдэд өргөдөл гомдлын маягтыг тараагаад байна

Шатахуунтай холбоотой асуудлаар иргэд маш их бухимдалтай байна. Роснефт компанийн бүтээгдэхүүний үнэ болон валютын хэлбэлзлээс шатахууны үнэ шууд хамаарч байгаа. 2018 оны 12 дугаар сарын хилийн үнэтэй харьцуулахад 2019 оны нэгдүгээр сард 60-70 ам.доллараар буурсан хэдий ч шатахууны үнэ дорвитой буурахгүй байна. Өнөөдөр шатахууны үнэ 100 төгрөгөөр биш 200, 300 төгрөгөөр буурах нөхцөл бүрдсэн. Бидний зүгээс 12 сард орж ирсэн шатахуун хэзээ дуусаж, хэзээнээс буурсан үнээр шатахуун иргэдэд хүрэх талаар мэдээллийг нээлттэй мэдээлэхийг шаардаж байгаа.

Arslan.mn

Томоохон сүлжээ дэлгүүрүүдэд өргөдөл гомдлын маягтыг тараагаад байна. Өнөөдөр захуудын удирдлагуудтай уулзахаар товлоод байна. Иргэн та худалдааны байгууллагатай холбоотой гомдлоо тухайн байгууллагаас шаардаж авч, бөглөөд нэг хувийг худалдааны байгуулага, нэг хувийг ШӨХТГ-т авчирч өгөх ёстой. Ингээд хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авна.

Arslan.mn

Шатахууны үнийг зохих түвшинд буулгахгүй бол Өрсөлдөөний тухай болон Хэрэглэгчийн хуулийн дагуу арга хэмжээ авна.

Бид Хэрэглэгчийн тухай хуулийн дагуу Зөрчлийн хуульд заасан хамгийн өндөр дүнгээр торгодог. Энэ торгуулийн дүнг иргэд бага дүнтэй гэж хардаг. Тиймээс Нефтийн тухай хуульд маш яаралтай өөрчлөлт оруулж, манай агентлагийн хүлээх үүргийг тусгаж өгөх шаардлагатай байна" гэлээ.

Arslan.mn

 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599263
1 эможи

619uy16rrn
2020-02-08 05:14
keyboard_arrow_up