COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Гадаадад суугаа ээжүүдэд “алдарт эх“-ийн одон олгоно

2019 оны 1 сарын 14

Arslan.mn

Дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж, эрүүл, саруул өсгөн хүмүүжүүлж буй эхчүүдийн "Алдарт эхийн" I, II одонгийн материалыг ирэх гуравдугаар сарын 01-нийг хүртэл хугацаанд харьяа хороонд хүлээн авч байна. 

Үүнтэй холбогдуулан хилийн чанадад суугаа алдарт эхийн одонгийн болзол хангасан эхчүүдэд одонг нь суугаа оронд нь олгуулах талаар Хилийн Чанад дахь Монголчуудын Зөвлөл ТББ-аас холбогдох байгууллагад нь хүсэлт тавьсан байна. Хүсэлтийн үндсэн дээр Монгол Улсын иргэн алдарт эхийн 1-р болон 2-р одонгийн болзлыг хангасан  эхчүүдийн одонг суугаа болон хавсран суугаа орны Элчин сайдын яам, Дипломат төлөөлөгчийн газарт нь хүүхдийн баяраар буюу зургадугаар сарын 1-нд олгуулах зорилготойгоор санал хүсэлтийн хамт эхчүүдийн судалгаа , мэдээллийг нэгтгээ эхэлжээ.

Бичиг баримтын баталгаажуулалтыг Элчин сайдын яам, ДТГ-т хийлгэж, бичиг баримтуудыг холбогдох мэдээллийн хамт ЭСЯ, ДТГ-ууд нэгтгэж ГХЯ-нд илгээх юм. Улмаар ГХЯ -аар уламжлуулан Ерөнхийлөгчийн тамгын газарт одон олгуулах саналыг тавихаар тохирсон байна.

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ: MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599227
3 эможи

ptn4uteww4
2020-02-08 05:13
иргэн
2019-01-14 14:58
Хүүхдүүд нь монгол хэл сурч байгаа, монгол хүн болж байгаа эсэхийг яаж мэдэх вэ?
keyboard_arrow_up