COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Сар шинийн баяраар цаг агаар ямар байх вэ?

2019 оны 1 сарын 13

Arslan.mn

Монгол түмний уламжлалт цагаан сарын баяр болоход цөөхөн хоног үлдээд байна. Өөрөөр хэлбэл, билгийн тооллоор хаврын тэргүүн сар ирэхэд сар хүрэхгүй хугацаа үлджээ. Тиймээс цагаан сараар цаг агаар ямар байхыг хүргэе.

ХОЁРДУГААР САР

Уур амьсгалын дунджаар сарын дундаж агаарын температур Увс, Завханы ихэнх нутаг, Хөвсгөлийн баруун, Баянхонгорын хойд, Сэлэнгийн зүүн хэсгээр 21-28 градус, Баян-Өлгийн хойд, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Архангайн өмнөд хэсэг, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар 6-13 градус, бусад нутгаар 14-20 градус хүйтэн байдаг.
2019 оны 2 дугаар сард агаарын дундаж температур Өвөрхангай, Төв аймгийн зүүн өмнөд хэсэг, Өмнөговь, Дундговь, Говь-Сүмбэр, Дорноговь, Хэнтий, Сүхбаатар, Дорнодын нутгаар уур амьсгалын дунджаас 0.5-1.0 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.
Уур амьсгалын дунджаар Ховдын өмнөд, Увсын хойд, Хөвсгөлийн баруун, Баянхонгорын зүүн хойд, Булган, Дундговийн зүүн, Говь-Алтай, Дорноговийн хойд, Архангайн өмнөд, Өмнөговийн баруун хэсэг, Завхан, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Говь-Сүмбэр, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын ихэнх нутгаар 1.5-3.5 мм, бусад нутгаар 1.5 мм хүртэл цас ордог.
2019 оны 2 дугаар сард Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Дорнодын ихэнх нутаг, Увс, Сүхбаатарын зүүн, Баянхонгорын өмнөд, Өвөрхангайн хойд хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, Говь-Сүмбэр, Дорноговийн ихэнх нутаг, Дундговь, Өмнөговь, Төв аймгийн зүүн, Хэнтийн өмнөд, Сүхбаатарын баруун өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599173
1 эможи

it37lp2bla
2020-02-08 05:13
keyboard_arrow_up