COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Дотоодын цэргийн анги, байгууллагын бие бүрэлдэхүүнтэй уулзалт хийлээ

2019 оны 1 сарын 11

Arslan.mn

Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав энэ сарын 11-нд дотоодын цэргийн анги, байгууллагын бие бүрэлдэхүүнтэй уулзалт хийж, алба хаагчдыг үүргээ гүйцэтгэхэд учирч буй хүндрэл бэрхшээл, тулгамдсан асуудлыг сонсож, тэднээс санал хүсэлтийг нь авч, эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж байгаа алба хаагчдад шагнал гардууллаа. 

Arslan.mn

Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав: 

“Дотоодын цэргийн анги байгууллагын  хувьд багагүй ачааллыг үүрч, цаг наргүй хариуцлагатай албыг залгуулдаг албан хаагчид юм. Та бүхэн  онцгой обьектыг хамгаалж, ард иргэдийн амар тайван байдлын төлөө ажиллаж байгаа. Уулзалтын үеэр  ирсэн олон санал, санаачилгыг бодит ажил болгохын төлөө ажиллах болно. “Онцгой обеьктыг хамгаалах тухай хууль”-ийг батлах ёстой гэсэн чухал санал ирсэн. Энэ зайлшгүй хуульчлах ёстой асуудлын нэг мөн. Хуулийн хэлтэс дээр ажлын хэсэг байгуулж, судлах ажлыг эхлүүлнэ. Бид хариуцлага, ёс зүй, дэг журмыг бүх шатандаа анхаарч ажиллах ёстой. Төрийн өмнө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж байгаа нийт бие бүрэлдэхүүнд ажлын амжилт хүсье.” хэмээлээ. 

Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа С.Ганбат:

Монгол улсын их хурлаас 2017 оны хоёрдугаар сард Дотоодын цэргийн тухай хуулийг хэлэлцэн баталж, 2017 оны 9 дүгээр сарын нэгний өдрөөс эхлэн дагаж мөрдөж, хэрэгжилтийг хангаж ажиллаж байна. Энэ хугацаанд Дотоодын цэргийн штабаас хуулийг дагаж гаргах шаардлагатай Монгол улсын Засгийн газрын таван тогтоол, Хууль зүй, дотоод хэргийн сайд болон УЕП-той хамтран гаргах, сайд дангаараа батлах долоон журам зааврыг тус тус төслөөр нь боловсруулан холбогдох байгууллагуудаар батлуулсан. Мөн штаб, анги, тусгай салааны алба ажиллагааны хуулиар хүлээсэн чиг үүргүүдийг хэрэгжүүлэх чиглэлээр үйл ажиллагааны 70 орчим журам зааврыг боловсруулан гаргаж, дотоодын цэргийн командлагч, штабын даргаар тус тус батлуулан ажиллаж байна. Өнгөрсөн онд дотоодын цэргийн штаб, анги байгууллагуудаас хуулийг дээдлэх, хүний эрх чөлөөг хүндэтгэх, нууцыг чанд хадгалах, нэгдмэл төвлөрсөн удирдлагатай байх зарчмыг баримтлан улсын онцгой обьектыг хамгаалах, нийтийн хэв журмыг сахиулах, гэмт хэргийг таслан зогсооход дэмжлэг үзүүлэх, зорчигч ачаа тээшийг тээврийн замд харгалзан хүргэх зэрэг үндсэн чиг үүргүүдийг зохих түвшинд хэрэгжүүлж ажиллалаа. Цаашид ч энэ үүргээ нэр төртэйгөөр биелүүлэхийн төлөө бие бүрэлдэхүүн хичээн ажиллах болно” хэмээлээ. 

Arslan.mn

Уулзалтын үеэр ЦЕГ-ын дарга, дотоодын цэргийн командлагчийн тушаалаар эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж байгаа алба хаагчдыг шагнаж урамшуулсан юм. 

“Цагдаагийн гавьяа” тэмдгээр
Дотоодын цэргийн 05 дугаар ангийн харуулчин, ахлах ахлагч Ж.Эрдэнэбат, ахлах ахлагч Х.Төгсдэрэм нарыг;

“Дотоодын цэргийн алдар” тэмдгээр
Дотоодын цэргийн 05 дугаар ангийн харуулчин, ахлах, ахлагч Н.Баяраа, мөн ангийн үйлчлэгч Х.Хажидмаа, Дотоодын цэргийн 805 дугаар ангийн эргүүчин, ахлах ахлагч Д.Бямбадагва, мөн ангийн харуулчин, ахлах ахлагч Ц.Батсүх, мөн ангийн үйлчлэгч Ө.Цэрэнжаргал нарыг;

Хугацааны өмнө “Хошууч” цолоор
Эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийн төлөө өргөсөн тангарагаа нэр төртэй биелүүлсэн Дотоодын цэргийн Тусгай салбарын их эмч, ахмад М.Ичинноров нарыг тус тус шагнаж урамшуулсан юм.

Arslan.mn

Arslan.mn
Дотоодын цэргийн байгууллага нь ДОТООДЫН ЦЭРГИЙН ТУХАЙ хуульд зааснаар Улсын онц чухал обьектыг хамгаалах, нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэргийг таслан зогсооход дэмжлэг үзүүлэх, гамшиг, аюулт үзэгдэл, осол, аюул тохиолдсон үед болон эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, шаардлагатай үед зарим обьектыг түр хугацаагаар хамгаалах, зорчигч, ачаа тээшийг харгалзан хүргэх, террорист үйлдлийг таслан зогсоох тусгай ажиллагаанд оролцох чиг үүргийг тус тус хэрэгжүүлдэг байгууллага юм. 

Arslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

ФОТО

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599145
3 эможи

plq8hnqjee
2020-02-08 05:13
keyboard_arrow_up