COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Олон улсын шуудан ашиглан дахин хар тамхи хилээр нэвтрүүлэхийг завджээ

2019 оны 1 сарын 11

Arslan.mn

Олон улсын шуудан илгээмжээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар оруулж ирсэн үйлдлийг илрүүлэн таслан зогсоолоо. Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас 2018 онд Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар болон бусад байгууллагуудтай хамтран нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээнүүдийг тасралтгүй зохион байгуулан ажиллаж байна. Арга хэмжээнүүдийн хүрээнд сүүлийн 2 сарын хугацаанд интернет сайт ашиглан Канад, Их Британи, Нидерланд, Герман, Америкын нэгдсэн улсаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг захиалан Олон улсын шуудан илгээмж ашиглан хар тамхи, мансууруулах бодис улсын хилээр нэвтрүүлдэг шинэ урсгалыг илрүүлэн холбогдох этгээдүүдэд шалгалтын ажиллагаа хийж байгаа билээ.

Олон улсын шуудан ашиглан дахин хар тамхи хилээр нэвтрүүлэхийг завджээ

Шинэ он гарсанаас хойш дахин энэ төрлийн үйлдлийн гэмт хэргийг илрүүлэн таслан зогсоолоо. Нидерландын Вант Улсаас гэсэн хаяглалтай Олон Улсын шуудан илгээмжээр иргэн О-д “Хүний биед хүчтэй үйлчлэл үзүүлж, булчин сулрах, хөлрөх, тавгүйтэл, сэтгэл санааны гүн хямралд орох зэрэг шинж илэрч, тунг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд шууд үхэлд хүргэх аюултай” мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис илгээмжээр ирсэнийг 2019 оны нэгдүгээр сарын 8-ны өдөр илрүүлэн таслан зогсоож дайчлан баривчилсан.

Олон улсын шуудан ашиглан дахин хар тамхи хилээр нэвтрүүлэхийг завджээ

Иргэн О нь эрэгтэй, 31 настай, Нийслэл хотод оршин суух хаягтай, Өмнө нь 2018 онд Зөрчлийн тухай хуулийн 5.1-3 дахь хэсгээр буюу мансуурсан зөрчлөөр шийтгэгдэж байсан этгээд бөгөөд мөн түүний тээврийн хэрэгсэл дотроос мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын төрөлд орох Каннабис 0,5 грамм, хэрэглүүрийн хамт эд мөрийн баримтаар хураагдсан байна.

Олон улсын шуудан ашиглан дахин хар тамхи хилээр нэвтрүүлэхийг завджээ

Түүнчлэн Баянзүрх дүүрэгийн нутаг дэвсгэрт 19-21 насны 3 залуу мансууруулах бодис татсан хэрэг бүртгэгдсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599104
0 эможи

gkgdqpmm5g
2020-02-08 05:13
Wonderful porno videos in hd quality - https://x-movies.net/sex-video/real-mom-son-6/
keyboard_arrow_up