COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ФОТО: Ц.Нямдорж: УИХ-ын 4 гишүүнийг түдгэлзүүлэх асуудлыг чуулганаар хэлэлцэх шаардлагагүй гэж үзлээ

2019 оны 1 сарын 10

Arslan.mn

Халдашгүй байдлын дэд хороо хуралдлаа. Хуралдаанаар УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцсэн юм. Ерөнхий прокуророос УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Д.Дамба-Очир, Л.Энхболд, Г.Солтан нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг УИХ-д өргөн барьсан. Үүнтэй холбогдуулан Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж, дүгнэлт гаргалаа. 

Arslan.mn

Халдашгүй байдлын дэд хорооны дарга Ц.Нямдорж:

Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж, УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцлээ. Бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх хүсэлт гаргасан Ерөнхий прокурор болон гишүүдийн тайлбарыг сонслоо.

Ерөнхий байдлыг авч үзвэл нэгдүгээрт шалгалт дуусаагүй байгаа. Дуусах төгсгөлийн шатандаа орж байгаа гэж Ерөнхий прокурор танилцуулсан. Ийм учраас мөрдөн байцаах байгууллага шалгалтаа дуустал УИХ-ын гишүүнийг түдгэлзүүлэх асуудлыг шийдвэрлэх бололцоогүй гэж үзэж байна. ЖДҮХС-гийн зээлтэй холбоотой асуудлаа буруутай, буруугүйг шийдээд, гарцаагүй гэж үзсэн асуудал байвал оруулж ир.

Тэрбээр "Г.Солтан гишүүн өнөөдөр онгоцоор ирж тайлбар өгсөн. Ингээд байнгын хороод, Их хуралд оруулах санал дүгнэлтийг танилцуулж байна. Ерөнхий прокурор М.Энх-Амгалан шалгалт дуусаагүй төгсгөлийн шатандаа орж байна гэж танилцуулсан. Ийм учраас шалгалт дуустал гишүүдийн түдгэлзүүлэх асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна. 

Ерөнхий прокурорын нэмж өгсөн тайлбар, гишүүдийн тайлбараас үзэхэд цаашаа нэмж тодруулж, нэг мөр болгох асуудал цөөнгүй байна.

Дөрвөн гишүүн тус бүрдээ нэг удаа АТГ-т очиж мэдүүлэг өгсөн. Шалгалтын ажиллагаанд саад учруулсан зүйл байхгүй юм билээ. Тиймээс энэ удаад дөрвөн гишүүнийг түдгэлзүүлэх асуудлыг Их хуралд оруулах шаардлагагүй гэж үзсэн" гэлээ. 

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599055
1 эможи

55t9opchhr
2020-02-08 05:13
Gorgeous porn videos in hd quality - https://x-movies.net/sex-video/daughter-pimped-by-father/
эмээ
2019-01-10 13:09
Энэ тэмцлийн утга энэ шүү дээ. Хүрэлсүх ЖДҮ -ийн сангаар авилгадсан хэргээ дарах гэж Энхболдоо жииж тэрнийгээ шударга ёсны төлөөх тэмцэл гэж зарлаж ард түмний тархийг угааж байна. Эдний үлдсэн нь коммунист дэглэмийг сэргээнэ. Энэ бол Хүрэлсүхийн зорилго. Салаа ч захирч үзээгүй байж хурандаа болж бизнес хийж үзээгүй байж тэрбумтан болсон тэр нөхөр Н.Энх баяр шиг бүрэн эрхт хаан болохын тулд ханилж явсан Энхболдоо түхэж өөрөө үлдэхээр ард түмнийг тухирч Батзандан,ОюунЭрдэнэ нараар сэлэм хийж байна. Ухаараад тэдний хэрүүлд бүү оролцоорой. Хоёр биенээ сүйрүүлээд эх орноос минь бүгдээрээ зайлаасай гэж залбирах нь зөв шүү
keyboard_arrow_up