COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Фейсбүүк”, “Инстаграм”-аар азтан болсон гэж мэхлэх тохиолдол их байна

2019 оны 1 сарын 10

Консулын газраас цахим залилангийн талаар сэрэмжлүүлж байна

Гадаад харилцааны яамны консулын газраас иргэдэд зориулан сэрэмжлүүлэг гаргажээ. Уг сэрэмжлүүлэгт,

"Олон нийтийн сүлжээний “фейсбүүк”, “инстаграм” болон хувийн цахим шуудангаар сугалааны хонжвор хожсон, эсхүл их хэмжээний мөнгө өвлөж үлдсэн бөгөөд улс оронд нь үймээн самуун, дайны нөхцөлтэй зэрэг шалтгааны улмаас түүнийгээ гаргаж авч чадахгүй байгаа тул туслахыг хүсч, эхний ээлжинд мөнгө шилжүүлэхийг санал болгох зэргээр цахим залилангийн гэмт хэрэг гарсаар байна.

Иймд иргэд Та бүхэн цахим гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлж, дээрх төрлийн аливаа санал, хүсэлт, цахим шуудан хүлээн авах тохиолдолд сонор сэрэмжтэй, хариуцлагатай хандахыг ГХЯ-ны Консулын газраас зөвлөж байна" гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599042
1 эможи

d097lklyt0
2020-02-08 05:13
keyboard_arrow_up