COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ФОТО: “Гурвантэс сумын улаан тоос, түүрэн Улаанбаатарын утаанаас илүү болж, говь маань цөл боллоо“

2019 оны 1 сарын 09

Arslan.mn

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэд, малчид өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэдний зүгээс Тост Тосон Бумбын нурууны үргэлжлэл Хөвд, Хуршуутын баян бүрдэд уул уурхайн ажил эхлүүлсэн “Сауд гоби Коал транс” компанийн үйл ажиллагааг хууль бус хэмээн үзэж байгаа учраас зогсоохыг шаардан мэдээллийг хийж байгаа ажээ.

Arslan.mn

Гурвантэс сумын ИТХ-ын төлөөлөгч Б.Дэжид 

"Манай сум Монгол Улсын хамгийн том сум. Жишээгээр тайлбарлавал, Сэлэнгэ аймгийн 10 гаруй сумтай тэнцэх хэмжээний тийм том газар нутагтай. Манай суманд уул уурхайн ажил эхлээд 18 жил болж байна. Бид анх уул уурхай сум орон нутгийг минь хөгжүүлнэ хэмээн хүлээн авч дэмжсэн хэдий ч одоо сум бүхэлдээ экологийн гамшигт байдалд хүрсэн. Иргэдийн эрүүл аюулгүй орчинд аж төрөх эрх бүхэлдээ зөрчигдөж байна.

2006 оноос 2016 оныг хүртэл хөөцөлдөж Тосон Бумбын нурууны 880 мянган га газрыг Улсын тусгай хамгаалалтад авахаар болсон. Ингээд Засгийн газар улсын тусгай хамгаалалттай газрын хил заагийг нарийвчлан тогтоогоогүй байтал сонгууль болсон. Сонгуулийн дараа байгуулагдсан Засгийн газар улсын тусгай хамгаалалттай газрын хилийн заагийг 730 мянган га газраар баталсан. 150 мянган га газар алга болчихсон. Алга болсон 150 мянган га газар буюу Хөвд, Хуршуутын баян бүрдэд УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн “Сауд гоби Коал транс” компани лиценз олгосон.

Хуршуут гэдэг газар маань уг нь социализмын үеэс газар тариалан эрхэлж сумын хүнсний ногооны хэрэгцээг хангадаг байсан газар" хэмээн тайлбарлав.


"2004 ОНООС ХОЙШИХ ХУГАЦААНД 14 БУЛАГ ШАНД ШИРГЭЖ ҮГҮЙ БОЛСОН"

Arslan.mnArslan.mnArslan.mn

Мөн Гурван тэс сумын Тост багийн иргэд "Бид Тост Тосон Бумбын нурууны үргэлжлэл Хөвд, Хуршуутын баян бүрдэд уул уурхайн ажил эхлүүлэхгүй байхаар 2008 оноос хойш тэмцсэн ч амжилтанд хүрсэнгүй.

Манай суманд Алтайн нурууны үргэлжлэл салбар уулс байдаг. Сумын хойно, урд талд уурхайн ажил эхэлж, сум ундны цэвэр усгүй болох эрсдэл үүсээд байна. 2004 оноос хойших хугацаанд 14 булаг шанд ширгэж үгүй болсон. Худгуудын ус шавхагдсаны дараа хоёр цаг орчим болоод буцаад устай болдог байсан бол одоо 24 цаг болсон ч устай болохгүй байна.

Өнгөний ус ширгэж, дээрээс нь гурван ч уурхай гүний усаар нүүрс угааж байна. Үндсэндээ манай сум усгүй боллоо.

Манай сумын улаан тоос, түүрэн Улаанбаатарын утаанаас илүү болж, говь маань цөл боллоо. Үүнийг анхаарч үзээч ээ хэмээн төр засгийнхнаас хүсэж байна.

Гурван тэс сумын газар нутгийг иргэд биш гадныхантай нийлсэн луйварчид мэддэг болсон. Хууль хэрэгжихгүй байгааг жишээгээр тайлбарлая. Уул уурхайн компаниуд нүүрс зөөх замаа тавьчихаад дараа нь замын зөвшөөрлөө авсан байдаг.

Одоогоор манай суманд нүүрсний долоо, алтны нэг, чулууны нэг уурхай үйл ажиллагаа явуулж байна.
Сумын маань баянбүрд, эх орныхоо хормойг битгий сүйрүүлээч ээ гэж УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгээс гуймаар байна. Бид эхлээд гуйна. Дараа нь бас өөр аргаар тэмцэнэ шүү" гэлээ.

Arslan.mnArslan.mnArslan.mn

Малчид хэвлэлийн хурлын төгсгөлд сумандаа тохиолдож буй асуудлыг ард түмэнд мэдээлэх, баянбүрдээ хамгаалахад дэмжлэг хүсэхээр мал, мах зараад зардал хийгээд ирсэн гэдгээ учирлаж байв.

 

ФОТО

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599019
0 эможи

tbx9qx5wbe
2020-02-08 05:13
keyboard_arrow_up