COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ЦЕГ-аас “САР ШИНЭ-2019“ нэгдсэн арга хэмжээг ЭХЛҮҮЛЛЭЭ

2019 оны 1 сарын 08

Arslan.mn

Нийслэлийн цагдаагийн газарт ЦЕГ-аас "Сар шинэ-2019" нэгдсэн арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ. 

Монгол улсад гарч байгаа гэмт хэргийн 40 гаруй хувийг хулгайн гэмт хэрэг эзэлдэг. Мөн 2017 онд гарсан хулгайн гэмт хэрэг өмнөх жилийнхтэй харьцуулахад их гарчээ. 

"Цагаар сар" арга хэмжээний хүрээнд аж ахуй нэгж, томоохон зах худалдааны төвүүдийн харуул хамгаалалт, хяналтын ажиллагаа зэргийг сайжруулах шаардлагыг тавьж байна гэлээ. Мөн иргэд өөрсдөө сонор сэрэмжтэй байж хулгай, залилингийн хэргээс болгоомжлохыг анхаарууллаа.  

Мөн цагаан сарын баяр дөхөхөөр хөдөө орон нутаг руу орох гарах чиглэлд хөдөлгөөн ихэсдэг. Тиймээс иргэд авто замын аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмийг баримтлан, ачаа тээш хүний норм хэтрүүлэхгүй байхыг анхаарууллаа. 

Arslan.mn

Үүнээс гадна цагдаагийн албан хаагчид "Үлэг гүрвэлийн яс зарна" гэсэн мэдээллийн дагуу хоёр этгээдийг шалгахад 80 сая жилийн өмнөх үлэг гүрвэлийн олдворыг бусдад зарах гэж байсныг тогтоон хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.

Arslan.mnArslan.mn

ФОТО

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
598977
3 эможи

io5fmv9ur5
2020-02-08 05:13
keyboard_arrow_up