COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 18, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Сангийн яам Капитал банктай байгуулсан хууль бус гэрээгээ цуцлах ёстой

2019 оны 1 сарын 08

Arslan.mn

Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос ЖДҮДС-тай холбоотой баримтуудын талаар мэдээлэл хийлээ. 

ШУУД ҮЗЭХ: 

Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны гүйцэтгэх захирал н.Батдэлгэр: 

ЖДҮ-г хөгжүүлэх санд 30-40 тэрбум төгрөг төвлөрч байгаа харагддаг. Гэтэл 2018 оны 12 сарын 26-нд Засгийн газрын бонд нэрийн дор 19 тэрбум 870 сая төгрөгийг Сангийн яам татаж авсан байдаг. Гэтэл энэ мөнгө нь ямар Засгийн газрын бонд вэ гэдэг нь мэдэгдэхгүй байна. Яагаад энийг гаргасан бэ, энэ мэдээллээ өгөх хэрэгтэй. 

У.Хүрэлсүх сайдад Капитал банктай байгуулсан гэрээг цуцлаж өгөөч гэсэн гомдлыг гаргаж байна. 

ЖДҮ 2016 оноос өмнө арилжааны банкуудаар зээлээ олгож байсан гэтэл 2016 оны 11 сараас эхлэн ЖДҮ хөгжүүлэх сангаасаа зээл олгож эхэлсэн. Арилжааны банкуудтай хийсэн гэрээний үлдэгдэл болох 46 тэрбум төгрөгийг Капитал банк өгөхгүй гэрээний үүргээ биелүүлэхгүй байна. Капитал банк энэ мөнгө бол дамжуулан зээлдүүлэх мөнгө гэсэн тайлбарыг хийж байна. Энэ нь гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа хэрэг. Капитал банк хүмүүст мөнгө зээлчихээд алданги болох хоногийн 0,5 хувийг иргэдээс авч байгаа хэрнээ улсад хоногийн 0,014 хувь буюу сарын 0,5 ч хүрэхгүй хувийг төлж байна. 2017 оны 10 сарын 10-ны өдөр Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч н.Чойжилсүрэн, ХХАХҮ-ийн үүрэг гүйцэтгэгч н.Сэргэлэн, Капитал банкны захирал н.Ариунболд нар 48 тэрбум төгрөгийн асуудлыг хав дараад явж байна. 

Arslan.mnArslan.mnArslan.mn

 

ФОТО

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
598976
0 эможи

ra2af9hwc6
2020-02-08 05:13
keyboard_arrow_up