COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Цагдаагийн байгууллага “САР-ШИНЭ 2019” нэгдсэн арга хэмжээг эхлүүллээ

2019 оны 1 сарын 07

Arslan.mn

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны А/07 дугаар тушаалаар “Сар-шинэ 2019” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд өнөөдрөөс эхлэн зохион байгуулж байна.

Нэгдсэн арга хэмжээ нь нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, үйлдэгдсэн гэмт хэргийг илрүүлэх таслан зогсоох, шуурхай шалгаж шийдвэрлэх зорилготой.

Дээрх арга хэмжээний хүрээнд иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, гэмт хэргийн болон гэмт хэрэг үйлдсэн этгээдийн талаарх мэдээллийг  төлбөртэй авах, санамж, сэрэмжлүүлэг гаргах, иргэд, олон нийтийн хамтын ажиллагааг сайжруулах, гэмт хэргийн шалтгаан нөхцөлд дүн шинжилгээ хийх зэрэг ажил, арга хэмжээг нэгдсэн болон хэсэгчилсэн байдлаар зохион байгуулахаар төлөвлөжээ.     

Иймд иргэн та цагдаагийн байгууллагаас хэрэгжүүлж байгаа ажил, арга хэмжээг дэмжиж, хамтран ажиллаарай.

Амар тайван амьдралын төлөө хамтдаа.

 

 

Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтэс

 

 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
598959
4 эможи

chwj61q98y
2020-02-08 05:07
keyboard_arrow_up