COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

ЦЕГ-ын Нийтийн хэв журмыг хамгаалах албаны ШИЛДЭГҮҮД тодорлоо

2018 оны 12 сарын 29

Arslan.mn

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 107 жилийн түүхт ойг тохиолдуулан өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, эрхэлсэн ажилдаа амжилт гарган, үр бүтээлтэй ажилласан цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдад шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр Цагдаагийн ерөнхий газрын ёслолын танхимд боллоо.

Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ нэр төртэй гүйцэтгэж, цагдаагийн байгууллагаас 2018 онд дэвшүүлсэн зорилго, зорилтыг хангахад хамт олноо хошуучлан ажиллаж Цагдаагийн ерөнхий газрын хөдөлмөрийн тэргүүний алба хаагч, ажил мэргэжлийн аварга, оны онцлох алба хаагчаар шалгарсан 4 алба хаагчийг Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан болон даргын зөвлөлийн гишүүд хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Arslan.mn

Эргүүл, хамгаалалтын газрын Эргүүл, тусгай хамгаалалтын хэлтсийн 5 дугаар тасгийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Түдэвийн  Эрдэмсайхан 1978 онд Завхан аймаг Шилүүстэй суманд төрсөн.

1986-1996 онд Завхан аймгийн Шилүүстэй сумын 10 жилийн сургууль төгссөн. 1999 онд Эргүүл, хамгаалалтын газрын 801 хороонд цагдаагаар томилогдон ажилласанаас хойш цагдаагийн байгууллагад 19 дэх жилдээ ажиллаж байна.

 Цагдаагийн ерөнхий газрын 2018 оны “Арван тавны цагдаа”-гаар шалгарч 5.000.000 төгрөгөөр шагнагдсан.

Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Отгоны Түмэнбаяр 1978 онд Архангай аймгийн төв, Эрдэнэбулган суманд төрсөн.

Arslan.mn

Архангай аймгийн Ерөнхий боловсролын 3 дугаар дунд сургууль “Сутай” хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр, Удирдлагын академийг Төрийн удирдлагын менежер мэргэжлээр, Дотоод хэргийн их сургуулийг Хууль зүйн ухааны магистр зэрэгтэйгээр тус тус төгссөн.

2002 оноос Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст эргүүлийн цагдаа, хорооны цагдаа, хэсгийн байцаагч;

2009 оноос Нийслэлийн цагдаагийн газар ахлах байцаагч, 2010 оноос Нийслэлийн Багануур дүүргийн цагдаагийн хэлтэст Хэв журмын тасгийн дарга;

2012-2014 онд Нийслэлийн цагдаагийн газрын болон Цагдаагийн ерөнхий газрын Ёс журам сахиулах хэсэгт ахлах байцаагч;

2014 оноос хойш тус газарт ахлах мэргэжилтнээр ажиллаж байна.

Цагдаагийн ерөнхий газрын 2018 оны Хөдөлмөрийн тэргүүний алба хаагч;

Тус албаны Эргүүл, хамгаалалтын газрын Эргүүл, тусгай хамгаалалтын хэлтсийн 5 дугаар тасгийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Мөнхбаярын Хашбат 1985 онд Улаанбаатар хотод төрсөн. 1993-2003 онд Улаанбаатар хот 78-р сургууль, 2004 онд цагдаагийн академи ахлагчийн күрс, Цагдаагийн байгуулгад 15 дахь жилдаа ажиллаж байна.Цагдаагийн ерөнхий газрын 2018 оны “Ажил мэргэжлийн шилдэг хамгаалалтын цагдаа;

Arslan.mn

Эргүүл, хамгаалалтын газрын Эргүүл, тусгай хамгаалалтын хэлтсийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Чулуунбатын Өрнөхбаяр нь цагдаагийн дэд хурандаа цолоор

1975 онд Улаанбаатар хотод төрсөн

Нийслэлийн 52 дугаар сургуулийг 1982-1993 онд төгссөн

Орхон их сургуулийг 2002 онд Хууль, эрх зүйч мэргэжлээр төгссөн

Цагдаагийн байгууллагад 25 дахь жилдээ ажиллаж байна. 2008-2009 онд Сьерра Лион улсад, 2016-2017 онд БНӨСУ-д НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд тус тус оролцсон.

Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар “Хугацааны цагдаагийн дэд хурандаа” цолоор шагнагдсан

 

Цагдаагийн ахлагч Өвгөнбаатарын Энхбаатар 1989 онд төв аймгийн зуунмод суманд төрсөн. Төв аймгийн хүмүүн цогцолбор ахлах сургууль, 2008-2009 онд цагдаагийн академи ахлагчийн сургууль төгссөн

Цагдаагийн байгуулгад 10 жилдээ ажиллаж байна.

Төв аймаг дахь цагдаагийн газрын НХЖХТ-ын хамгаалалтын цагдаа.

Цагдаагийн ерөнхий газрын 2018 оны “Хамгийн тэсвэр тэвчээртэй алба хаагч”-аар тус тус шалгарч шагналаа гардан авлаа.

Arslan.mn

Цагдаагийн хурандаа Ж.Амгалан Цагдаагийн ерөнхий газрын хөдөлмөрийн тэргүүний алба хаагч, ажил мэргэжлийн аварга, оны онцлох алба хаагчаар шалгарсан алба хаачдад баяр хүргэн, амжилт хүсэн ерөөж, төр, ард түмэндээ өргөсөн тангараг, албаны нэр хүндийг өндөрт өргөж явахыг захилаа.

Arslan.mn

Монгол төрийн цагдаагийн цог хийморь, өнө мөнхөд мандан бадраг.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
598690
0 эможи

keyboard_arrow_up