COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЦЕГ-ын Санхүү, аж ахуйн албаны шилдэг алба хаагчид тодорлоо

2018 оны 12 сарын 27

Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, аж ахуйн албаны тайлангийн хурал өнөөдөр /2018.12.27/ боллоо. Тайлангийн хурлаар тус албанаас 2018 онд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаа тайлагнаж, шилдэг алба хаагчдаа тодруулан шагнал гардуулсан юм. 

Arslan.mn

“Оны шилдэг байгууллага”-аар “Сүүж-Уул” амралт, сэргээн засах сувилал,

 “Оны шилдэг удирдах ажилтан”-аар Өмнөговь аймаг дахь цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Наранбаатар,

“Оны шилдэг инженер, техникийн ажилтан”-аар Хангалт үйлчилгээний төвийн Барилга байгууламжийн хяналтын тасгийн барилгын инженер, цагдаагийн ахмад Б.Тулгаа,

“Оны шилдэг эд хариуцагч”-аар Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн нярав, цагдаагийн дэд ахлагч Б.Намсрайжав,

 “Оны шилдэг санхүү, бүртгэлийн ажилтан”-аар Дорнод аймаг дахь цагдаагийн газрын ахлах нягтлан бодогч, цагдаагийн дэслэгч Б.Даваадорж,

“Оны шилдэг үйлчилгээний ажилтан”-аар Цагдаагийн ерөнхий газрын Автобаазын үйлчлэгч С.Алтантуул,

“Оны шилдэг жолооч”-оор Төв аймаг дахь цагдаагийн газрын цагдаа-жолооч, цагдаагийн ахлах ахлагч Б.Хишигдэмбэрэл,

 “Оны шилдэг ар талын ажилтан”-аар  Дотоодын цэргийн 05 дугаар ангийн барилга орон сууц ашиглалтын ахлах офицер, ахмад Б.Батдорж шалгарч шагналаа гардлаа.

Arslan.mnArslan.mn

Эх сурвалж: Police.gov.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
598682
0 эможи

keyboard_arrow_up