COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Манай улсад жилдээ 250-300 хүн бусдын гарт амь үрэгдэж,  300-400 хүн зам тээврийн ослоор нас барж байна

2018 оны 12 сарын 18

Arslan.mn

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба, Цагдаагийн ерөнхий газар хамтран “Хүний амь нас хохирсон хэргийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга зам, байгууллагын хамтын ажиллагааг сайжруулах нь” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр Төрийн ордны Их танхимд зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга А.Гансүх, Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж  болон Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий ОБЕГ, ШШГЕГ, МХЕГ, УПЕГ зэрэг байгууллагын удирдлага, алба хаагч нар оролцлоо. 

Arslan.mn

Хэлэлцүүлгийг нээж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн үгэндээ “Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхлыг хангах гадаад, дотоод таатай нөхцлийг хангаж бүрдүүлэхийг Үндэсний аюулгүй байдал гэдэг. Энэ чиг үүргийг хуулиар үүрэг хүлээсэн 11 төрийн байгууллага хэрэгжүүлэн ажиллаж байна. Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын хамтын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах чиглэлээр миний бие онцгойлон анхаарч, дээрх байгууллагуудын удирдлагуудтай 3 удаа биечлэн уулзаж, үүрэг чиглэл өгсөн. Тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагууд хамтран хэрэгжүүлэх нэгдсэн төлөвлөгөөг гаргаж ажилласнаар тодорхой үр дүн ажиглагдаж байна. Өнөөдрийн хэлэлцүүлэг нь үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын хамтран хэрэгжүүлэх нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээнүүдийн нэг юм. “Хүний амь нас хохирсон хэргийн нөхцөл байдал, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам, байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах нь” сэдвийг хөндөн хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа нь өнөө цагт цагаа олсон гэж үзэж байна” хэмээн онцолсон юм.

Arslan.mn

Мөн Монгол Улсын Ерөнхий сайдын илгээлтийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар хэлэлцүүлэгт оролцогчдод танилцуулав. Энэ үеэр Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав “Хүний амь нас хохирсон хэргийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга зам” сэдэвт илтгэл хэлэлцүүлэг тавилаа.  

ЦЕГ-ын Албаны дарга, цагдаагийн хурандаа О.Зоригт: 

Arslan.mn

Манай улсад цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн тоо баримтаас харахад жилдээ 250-300 хүн бусдын гарт амь үрэгдэж,  300-400 хүн зам тээврийн ослоор нас барж, 2,000 гаруй хүн золгүй байдлаар амиа алдаж, 600-700 хүн амиа хорлож байна гэсэн статистик тоо байна. 

Үүний шалтгаан олон ч хамгийн том шалтгаан нь архидалт. Аливаа хүний амь хохирсон хэрэгт архи шууд болон шууд бусаар нөлөөлж байгааг судалгааны дүн харуулж байна. 

Золгүй байдлаар амиа алдаж байгаа хүний тоо өндөр байгаа. Үүнд үйлдвэрлэлийн осол, бичил уурхайнуудын асуудал зэрэг нөхцөл байдал нөлөөлдөг. Мөн өндөр барилга дээр ажиллахдаа хөдөлмөр хамгааллын аюулгүй байдлыг бүрэн хангаагүйгээс унаж байна, зуны цагт гол усанд амиа алдах, өвлийн цагт осгож нас барах зэрэг тохиолдлууд байна. Хүнээс шалтгаалсан хүчин зүйл гэж байна. Хууль эрх зүйн орчин манайд харьцангуй хөгжсөн. Хүний амь насыг хохироохгүй байхад төрийн байгууллагууд хамтарч ажиллахаас илүүтэй хувь хүмүүс, байгууллага хамт олон анхаарлаа хандуулж байх ёстой юм болов уу гэсэн зүйл ажиглагдаж байгаа. 

УЕПГ-ын Гэмт хэргийн шалтгаан, нөхцлийг судлах хүрээлэнгийн захирал, хууль зүйн ухааны доктор Б.Өнөрмаа: 

Arslan.mn

2012-2016 оны хооронд 2,055 хүн амиа хорлосны хамгийн бага нь арван настай хүүхэд байна. УЕПГ-аас явуулсан судалгаанд амиа хорлосон хүмүүсийн зан төлөвийг судлахад 70 орчим хувь нь нээлттэй бус, асуудлаа бусдад ярьдаггүй, 29.3 хувь нь цочмог ууртай гэсэн дүн гарсан. Ерөнхий боловсролын сургуульд мэдлэг олгох хэт их сургалт явуулж, төлөв түвшин томоотой хүн болгож хүмүүжүүлснээс хүүхэд өөрийгөө илэрхийлэх чадваргүй болж байна. Хүүхдэд тулгарч буй асуудал, тухайлбал сургууль дээр гарсан цуу яриа, гэр бүл салалт, эцэг эх нь нас барах зэрэг нь хүүхдэд маш хүнд цохилт болдог. Гэтэл насанд хүрэгчид эдгээр асуудалд өөрсдийн сэтгэхүйгээр хүлээн авч, асуудал биш гэж үздэг. Эдгээр асуудлыг хэрхэн даван туулахыг хэн ч зааж зөвлөдөггүй. Гэтэл дэлхий нийт хүүхдийг хүн байх, амьдралыг ойлгох, бэрхшээлийг хэрхэн даван туулах чиглэлд анхаарч байна. Манай улсад ч ийм боломж бий. Ямар нэг хууль хэрэггүй. Хүүхдийг эрсдлээс хамгаалах, аливаа асуудлыг даван туулах чадвартай болгохыг ерөнхий боловсролын тухай хуульд заасан байдаг. Энэ дагуу хөтөлбөрийн түлхүү оруулах хэрэгтэй. Ерөнхий боловсролын сургуулиуд сэтгэлзүйчтэй байх шаардлагатай байна. Хүүхэд хаана, хэнд хандахаа мэдэхгүй явсаар өнөөдөр 10, 11 настай хүүхдүүд амиа хорлох аймшигтай алхмыг сонгож байна. Энэ бол нийгмийн эмгэнэл.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

ФОТО

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
598414
0 эможи

keyboard_arrow_up