COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ФОТО: “Монгол Улсын сав, баглаа боодол үйлдвэрлэгч, хэрэглэгчдийн анхдугаар зөвлөлдөх уулзалт” боллоо

2018 оны 12 сарын 18

Arslan.mn“Монгол Улсын сав, баглаа боодол үйлдвэрлэгч, хэрэглэгчдийн анхдугаар зөвлөлдөх уулзалт” өнөөдөр Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын хурлын танхимд боллоо.

Arslan.mnЗөвлөлдөх уулзалтаар дотоодын сав, баглаа боодлын салбарт төрөөс хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээ, өнөөгийн байдал, тус салбарыг хөгжүүлж ирсэн олон улсын туршлага, цаашдын зорилт зэрэг сэдвээр холбогдох төлөөлөл илтгэл тавьж, оролцогчдын дунд хэлэлцүүлэг өрнүүллээ.

Arslan.mnМөн энэ үеэр хүнс, хөнгөн, уул уурхай, хүнд үйлдвэр, худалдаа, нийтийн хоол гэсэн таван төрлөөр "Мөнгөн богц" салбарын шилдгийг шалгаруулах ёслолын арга хэмжээ боллоо. Цаашид уг зөвлөлдөх уулзалтыг жил бүр уламжлал болгон зохион байгуулснаар дотоодын сав, баглаа боодол үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллагын борлуулалт нэмэгдэх, эрүүл өрсөлдөөн бий болох, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа бэхжих зэрэг ач холбогдолтой гэж үзэж байна.

Arslan.mnЗөвлөлдөх уулзалтыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын сав, баглаа боодол үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбооноос хамтран зохион байгуулж буй юм.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
598410
0 эможи

keyboard_arrow_up