COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 18, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Харааны бэрхшээлтэй иргэд EPUB форматыг ашиглаж цахим ном унших боломжтой боллоо

2018 оны 12 сарын 17

Arslan.mn

Дэлхийн оюуны өмчийн байгууллага 2014 онд харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан цахим ном, хэвлэлийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Accessible Books Consortium (ABC)-ыг байгуулжээ.

АВС нь Марракешийн гэрээний хэрэгжилтийг дэмжих хүрээнд цахим хэвлэлийн хүртээмжтэй формат, холбогдох стандарт, зөвлөмжүүдийг олон улсын хэмжээнд хэрэгжүүлэх зорилгоор үйл ажиллагаа явуулдаг аж.

Arslan.mn

Тэгвэл манай улсын "Хараагүй хүмүүсийн инноваци хөгжлийн төв" нь уг байгууллагатай хамтын ажиллагааны хүрээнд Улаанбаатар хотноо хүртээмжтэй “EPUB” форматын ном бүтээх цахим хэвлэлийн олон улсын сургалтыг энэ сарын 17-20-ны өдрүүдэд зохион байгуулж байна. 

Энэхүү олон улсын сургалтаар дамжуулан номын сангийн салбарт цахим хэвлэлийн хүртээмжтэй "EPUB" форматыг нэвтрүүлснээр өндөр технологийн шийдлээр богино хугацаанд ном хэвлэлийг хүртээмжтэй форматад оруулж, цахим ном хэвлэлийн сан хөмрөгийг баяжуулахад өндөр ач холбогдолтойг зохион байгуулагчид онцолж байлаа.

Ингэснээр олон улсын стандартад нийцсэн ном хэвлэлийн фондыг бий болгож, ийм төрлийн номын тоо, хэмжээг нэмэгдүүлэх зэрэг олон талын өндөр ач холбогдолтой аж.

"EPUB" формат нь зөвхөн хараагүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан формат биш бөгөөд дэлхий нийтийн цахим хэвлэлийн номыг голчлон бүтээж буй формат юм. Харин харааны бэрхшээлтэй иргэд тус форматыг технологийн шийдлийн тусламжтайгаар ашиглан, ном унших боломжийг нэмэгдүүлж байгаагаараа онцлог юм. 

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

ФОТО

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
598385
2 эможи

keyboard_arrow_up