COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ШШГБ-ын алба хаагчдын 84 айлын орон сууцны түлхүүр гардуулах ёслолын ажиллагаа боллоо

2018 оны 12 сарын 11

Arslan.mn

Өнөөдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдын 84 айлын орон сууцны түлхүүр гардуулах ёслолын ажиллагаа боллоо.

Уг ёслолын ажиллагаанд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Хууль зүй, дотоод хэргийн яамны Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Н.Цэвэлмаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал Ц.Амгаланбаяр болон Ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүд, барилгын ажлын гүйцэтгэлийг хийсэн "Цээб" ХХК-ны ерөнхий захирал П.Энхтайван болон тус орон сууцанд орж буй алба хаагчид тэдгээрийн гэр бүлийнхэн оролцов.

Arslan.mn

Үйл ажиллагааг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нээж,  орон сууцны түлхүүрээ гардан авах гэж буй алба хаагчид болон тэдгээрийн гэр бүлийнхэнд эрүүл энхийг хүсээд энэхүү байрандаа олон жил, сайн сайхан амьдрахыг ерөөсөн

Мөн тус барилгыг богино хугацаанд барьж ашиглалтад оруулж, алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэн ая тухтай орчинд амьдрах, ар гэртээ санаа зоволгүй албан үүргээ гүйцэтгэх нөхцөл боломжийг бүрдүүлж байгааг дурдаад Хууль зүйн салбарын хэмжээнд 2200 гаруй алба хаагчдыг орон гэртэй болгосон гэдгийг онцолж, цаашид энэхүү ажлыг үргэлжлүүлнэ гэв. Тус байрны 47.13 м2 орон сууцыг албан үүргээ гүйцэтгэж яваад нас барсан 415 дугаар хаалттай хорих ангийн алба хаагчийн 6 хүүхэдтэйгээ өрх толгойлон үлдсэн эхнэрт нь олгосон юм.  

Arslan.mn

 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр жил бүр тодорхой бодит ажлуудыг хийсээр ирсэн бөгөөд 2006 оноос хойш нийслэлд 758, хөдөө орон нутгийн 16 аймагт 571 нийт 1329 айлын  орон сууцыг тус тус барьж ашиглалтад оруулжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
598097
1 эможи

Зочин
2018-12-12 18:33
Миегиин зуун гарын генерал Амгаланбаатар .Эчнээн зуун хунии Шуухиин шиидвэрииг хав даран гуицэтгэхгуи баигаа 60-н тэрбумиин нэг хэлтэрхии !!!! Баруун гар нь Батбилэг гэж БХЯ-нии ТНБД-баз хургэн нь . Элбэгдорж салаан даргын боловсролтои энэ нэхэрт ажилаа эгэхээсээ 2-цагиин эмнэ генерал цол эгэхииг бодход аргагуи л Миегиин Энхболд -Цахиагиин Элбэгдорж нэг тогооноос хоол хороодог нь яалт ч угуи унэн болж таараад баигаа юм даа !
Зочин
2018-12-12 18:33
Миегиин зуун гарын генерал Амгаланбаатар .Эчнээн зуун хунии Шуухиин шиидвэрииг хав даран гуицэтгэхгуи баигаа 60-н тэрбумиин нэг хэлтэрхии !!!! Баруун гар нь Батбилэг гэж БХЯ-нии ТНБД-баз хургэн нь . Элбэгдорж салаан даргын боловсролтои энэ нэхэрт ажилаа эгэхээсээ 2-цагиин эмнэ генерал цол эгэхииг бодход аргагуи л Миегиин Энхболд -Цахиагиин Элбэгдорж нэг тогооноос хоол хороодог нь яалт ч угуи унэн болж таараад баигаа юм даа !
keyboard_arrow_up