COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан зорилтот аян амжилттай боллоо

2018 оны 12 сарын 10

Image may contain: 9 people, people standing

Жил бүрийн 12 сарын 03 өдрийг хөгжлийн бэрхшээлтэй эрхийг хамгаалах олон улсын өдөр болгон тэмдэглэдэг. 
Тэгвэл Баянгол дүүргийн ХХҮХ тус өдрийг тохиолдуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн нийгмийн халамжийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулж, тэдний амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн ажил үйлчилгээнүүдийг зохион байгуулах зорилгоор “Хүртээмжтэй нийгмийн төлөө хүн бүрийн оролцоог дэмжье” уриан доор дараах ажил үйлчилгээнүүдийг зохион байгууллаа. Үүнд:
БГД-ийн хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран иргэдэд чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулсан бөгөөд 23 хороо тус бүр хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхдэд чиглэсэн ажлуудыг шинээр санаачлан хийсэн. үүнд:
 хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд мэдээ мэдээлэл олгох, хуулийн мэдлэгийг нэмэгдүүлэх сургалт, зөвлөгөөн – 276 
 сэтгэл зүйн болон эд материалын тусламж дэмжлэг үзүүлэх - 377
 хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ, ажилд зуучлах үйлчилгээ-15
 тусламж, дэмжлэг үзүүлэх сайн үйлсийн ажил -34 өрх
 хөгжлийн бэрхшээлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр эрүүл мэндийн үзлэг, витаминжуулалтанд хамруулах -171
 хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн дунд гар зураг, эссэ бичлэг, дуу шүлгийн уралдаан -52
 нийгмийн халамжийн хөнгөлөлт тусламж - 526
тус тус хамрагдаж нийт давхардсан тоогоор 1451 иргэнд үйлчилгээг хүргэн ажилласан байна. 
Аяны хүрээнд зохион байгуулагдсан сайн үйлсийн ажлуудад хамтран ажиллаж хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, зорилтот өрхүүдэд тусламж дэмжлэг үзүүлсэн хувь хүн, аж ахуй нэг байгууллагууддаа талархал илэрхийлье.

БЭРХШЭЭЛ БҮРИЙН ЦААНА, БОЛОМЖ ҮРГЭЛЖ БАЙДАГ

Image may contain: 13 people, people standing and indoorImage may contain: 1 person, sitting and indoorImage may contain: 5 people, shoesImage may contain: 7 people, people standingImage may contain: 3 people, indoor

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
598015
1 эможи

keyboard_arrow_up