COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ ирэх сараас нэмэгдэнэ

2018 оны 12 сарын 08

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ ирэх сараас нэмэгдэнэ

Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талын хэлэлцээгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 320 мянган төгрөг болгон өсгөх шийдвэрийг өнгөрсөн наймдугаар сард гаргасан. Энэхүү шийдвэрийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс дагаж мөрдөх юм. Мөн гурван талын хэлэлцээгээр  2020 оноос эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дахин нэмж, 420 мянган төгрөг болгохоор тохиролцсон. 

Хуульд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр жил тутам шинэчлэн тогтоохоор заасан байдаг. Хамгийн сүүлд 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 240 мянган төгрөг болгосон бөгөөд ийнхүү ирэх оны эхний өдрөөс уг хэмжээ 320 мянгад хүрэх нь. Ингэснээр ажил эрхлэгч иргэн хамгийн багадаа цагийн 1904.7, өдрийн 15.2 мянган төгрөгөөр цалинжих юм.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний өөрчлөлт:

2008.01.01-нээс 108000 мянган төгрөг
2011.04.05-наас 140400 төгрөг
2013.09.01-нээс 192000 төгрөг
2017.01.01-нээс 240000 төгрөг
2019.01.01-нээс 320000 төгрөг

 

Эх сурвалж: olloo.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
2
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
1
597991
9 эможи

ЗОЧИН
2018-12-12 20:43
ӨНДӨР НАСНЫ ТЭТГЭВЭРЭЭ БҮХ ӨНДӨР НАСНЫ ТЭТГЭВЭР АВДАГ УЛСДАА АДИЛ ТЭНЦҮҮ НЭМЭЭРЭЙ. ТЭХЭЭС ТЭР ӨНДӨР АВДАГТ НЬ БАГААР НЭМНЭ ЭНЭ БАГА АВДАГТ НЬ ИХЭЭР НЭМНЭ ГЭДЭГ ТЭНЭГЛЭЛЭЭ ЗОГСООГООРОЙ. НИЙГМИЙН ДААТГАЛ ТӨЛЖ БАЙСНЫХАА ҮР ШИМИЙГ Л ХҮРТЭЖ БАЙГАА ХӨГШЧҮҮЛ ШҮҮ.
ulaantsetseg
2018-12-09 12:10
niigmiin halamjiin mongiig bas nemegdvvlmeer bn
НЯМДОРЖ
2018-12-09 10:43
ӨНДӨР НАСНЫ ТЭТГЭВЭР НЬ ХӨДӨЛМӨРИЙН ДООД ХЭМЖЭЭНЭЭС ДООГУУР БАЙГАА АХМАДУУДАА ЯАХ ГЭЖ БАЙГАА ЮМ БОЛ...ЗАЛУУ НАСАНДАА УЛСАД 20-30 ЖИЛ АЖИЛЛАЖ ХАМАГ БАЙДГАА УЛС ЭХ ОРОНДОО ЗОРИУЛЧИХААД ОДОО БОЛОХООР ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООДЫН ДООД ТЭТГЭМЖ АВЧ БАЙГАА ЭНЭ ХЭДЭН НӨХДӨӨ ТӨР ЗАСАГ НЬ ЯАЖ АМЬДАР ГЭЖ БАЙГАА ЮМ БОЛ ...ХАРИУЦАХ ЭЗЭН БАЙНА УУ???
Зочин
2018-12-09 00:21
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэх нь зүйтэй. Гэхдээ импляцаа сайн барьж өгөхгүй бол нэмээд яах юм. Мөн л адилхан амьжиргаа хэвээрээ л байна. Уул нь нэмэж төгрөгөө цаас болгож байхаар юмны үнийг зохиомлоос хөөрөгдөж байгааг зогсоох хэрэгтэй шдээ. Тэгэж байж л амьдрал дээшилнэ гэж бодож байна. Зөв үү....ард түмэн минь...
Иргэн
2018-12-08 17:25
Төгрөгөө цаас болгоод л байх юм энэний оронд валют шатахууныхаа өсөлтийг хязгааралахгүй бол бүх бараа бүтээгдэхүүн тээвэр цахилгаан дулааны үнэ ер нь бүх юмны үнэ өсөөд л байна шүү дээ хөдөлмөрийн хөлсийг 40000₮ - өөр нэмсэнээс их хохиролыг ард түмэний амьжиргаан дээр нэмж ядуурал улам ихсэж төгрөг цаас болж байна Венесуэлд бараг сая мөнгөн тэмдэгтээр талх авч байна гэсэн юм дуулдаж байгаа
keyboard_arrow_up