COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

АТГ-аас авлигын эрсдэл бүхий 50 шийдвэрийг хүчингүй болгуулжээ

2018 оны 12 сарын 07

Arslan.mn

НҮБ-аас тунхагласан Авлигын эсрэг олон улсын өдөр жил бүрийн 12 дугаар сарын 9-ний өдөр тохиодогтой холбогдуулан АТГ-аас сар бүрийн 25-ны өдөр хийдэг хэвлэлийн хурлаа өнөөдөр буюу 12 дугаар сарын 7-нд зохион байгууллаа.

Хурлын үеэр өгсөн мэдээллүүдээс онцлон хүргэж байна.

АТГ-аас авлигын эрсдэл бүхий 50 шийдвэрийг хүчингүй болгуулжээ.

Тодруулбал, авлига гарах шалтгаан нөхцөлийг бүрдүүлсэн, зохиомлоор шат дамжлага, хүнд суртал бий болгосон, ашиг хонжоо олох, давуу байдал үүсгэхүйц гэж үзсэн 88 шийдвэрийг Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс хянан үзэж, бүхэлд нь буюу хэсэгчлэн хүчингүй болгох саналыг холбогдох төрийн байгууллагуудад уламжилсан байна.

Өнөөдрийн байдлаар авлигын эрсдэл бүхий 50 шийдвэрийг хүчингүй болгож, хууль тогтоомжид нийцүүлж өөрчилсөн талаараа төрийн байгууллагууд хариу мэдэгдээд байна.

Авлигын эсрэг үндэсний хөтөлбөрт тусгагдсан “Шударга ёсны үзэл санааг төлөвшүүлэн, олон нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагааг үе шаттай зохион байгуулж, авлигын эсрэг боловсролыг дээшлүүлэх” зорилтын хүрээнд,

  • Төрийн албан хаагч, залуу хойч үед авлигыг үл тэвчих ёс суртахуун төлөвшүүлэх “Өөр ирээдүй”,
  • Бизнес эрхлэгч, хувийн хувшилд чиглэсэн “Авлигын эсрэг нэг үйлдэл” аяныг иргэний нийгэм, төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн оролцоотойгоор зохион байгуулжээ.

Түүнчлэн хүүхэд багачуудад шударга ёсны үзэл санаа төлөвшүүлэхэд зориулсан “Туулайхүүгийн адал явдал” номоос сэдэвлэн жүжигчилсэн сургалт зохион байгуулж 5,000 орчим хүүхдийг хамруулсан байна.

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
597962
0 эможи

keyboard_arrow_up