COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ФОТО: Улаанбаатар хотын гэр хороолол дунд 50 га ойтой болно

2018 оны 12 сарын 06

Arslan.mn

Дэлхий даяар нүүрлэж буй уур амьсгалын өөрчлөлт Монгол Улсад илүүтэй нөлөөлж буйг сүүлийн жилүүдэд бид харж байна. Гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдэж, салхи шуургатай өдрийн тоо өсөхийн зэрэгцээ агаарын дундаж температурын өсөлт дэлхийн дунджаас даруй хоёр дахин өндөр байгаа. 

Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 1.7 сая га ой түймэрт нэрвэгдэж, 134.8 мянган га ой хөнөөлт шавж, өвчинд идэгдсэн бол 104.8 мянган га талбайн модыг хүмүүс хэрэгцээндээ бэлтгэж, устгажээ. Ийнхүү дэлхийн дулаарлын эсрэг тэмцдэг байгалийн хамгийн том хүчин зүйл болох ой мод бүхий талбайгаа устгаж байгаа нь уур амьсгалын өөрчлөлт илүү хүчтэй нөлөөлөхөд хүргэж байгааг судлаачид сануулсаар байдаг. Учир нь дэлхийн нийт гарагуугийн 30 хүрэхгүй хувийг эзэлдэг ой мод хүлэмжийн хийн 80 хувийг өөртөө шингээдэг юм. Өнөөдөр Монгол Улсын нийт газар нутгийн 76.8% нь цөлжсөн гэсэн тоо бий.

Ганцхан ширхэг мод 35.7 гр тоосыг өөртөө шингээж, агаарыг цэвэршүүлдэг байна. Тиймээс Улаанбаатар хотын төвөөс хойш 15 км-т, гэр хорооллын бүс дунд байгуулагдах энэхүү ой нь нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулна хэмээн “Ногоон хэрэм” төслийнхөн үзэж байгаа аж. Дөрвөн тэрбум воннын өртгөөр босох уг төслийг 2021 онд дуусгах бөгөөд түүнээс гадна 2020 он гэхэд нийт ойжуулсан 2,275 га газрыг хүлээлгэн өгөхөөр төлөвлөжээ. 

Arslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

ФОТО

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
597900
0 эможи

keyboard_arrow_up