COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Жижиглэн худалдаа эрхлэгчдийн нуруун дээрх ачааг хөнгөлөхийг шаардав

2018 оны 12 сарын 05

Arslan.mn

-АМ ДОЛЛАРЫН ХАНШ, ТАТВАР, ТҮРЭЭС, ТОРГУУЛЬ ТЭДЭНД МАШ ТОМ ДАРАМТ БОЛЖ БАЙНА-

Өнөөдөр Монголын жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбоо /МЖХЭХ/ ТББ-аас цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ.

Энэ жил Монгол улсад үндэсний худалдаа үүсч хөгжсөний 97 жилийн ой  тохиож байгаа аж. Иймээс Монголын жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбоо /МЖХЭХ/ ТББ-аас санаачлан Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/, Гадаад харилцааны яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Монголын Хүнсчдийн холбоо,  ХҮИС-тай хамтран арванхоёдугаар сарын 6-7-ны ѳдрүүдэд “ИХ ХҮРЭЭ-2018” үндэсний худалдаа эрхлэгчдийн чуулганыг зохион байгуулахаар болжээ. Дээрх чуулган дөрөвдэхь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ жил “Үндэсний худалдаа” гэх агуулгын хүрээнд зохион байгуулагдаж байгаа аж. 

Өнөөдрийн хэвлэлийн хуралд: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн Ч.Байгальмаа, Монголын Жижиглэн Худалдаа Эрхлэгчдийн холбооны зөвлөх, ХҮИС зөвлөх багш Д.Нарантуяа, Монголын Жижиглэн Худалдаа Эрхлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Э.Чулуунбаатар, Монголын Хүнсчдийн холбооны ахмадын зөвлөл Д.Вандан-Очир, Монголын жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбооны хүндэт гишүүн Д.Лхагважав нар хүрэлцэн ирсэн байв.

Хурлын үеэр тэд хэлэхдээ: Манай улсад гадны маш олон сүлжээ дэлгүүрүүдийг оруулж ирдэг хирнээ дотоодын худалдаа үйлчилгээний салбарыг тэр чигт нь орхигдуулсан. Энэхүү салбар нь Монгол Улсын нийт хүний нөөцийн 15%-ийг бүрдүүлдэг. ЖДҮХС-аас ямар нэгэн хөнгөлттэй зээл олгох ямар ч эрх зүйн зохицуулалт байхгүй  байсаар байна. Хэрэв зээл авах боломж олговол ажил эрхлэлт нэмэгдэж, эдийн засагт тодорхой хувь нэмэрээ оруулахад бодлогын хүрээнд цогцоор нь шийдэх хэрэгтэй гэдгийг онцгойлон хэлж байна.

Мөн баярын өдрүүдэд долларын ханш огцом өсдөг нь худалдаачдийн нуруун дээр маш том ачаа болдог талаар тэд онцоллоо. Худалдаачдад банкнаас маш өндөр хувийн зээл олгодог нь цаашид өссөн дэвжихийг хааж байгаа асуудал юм. Учир нь тэдний энэ их хүү төлж байгаа байдал зээлээс зээлийн хооронд амьдрах боломж руу түлхэж байгаа хэрэг болж  байна гэв. Хэвлэлийн хурлын үеэр тус салбарт тулгамдаад буй асуудлыг олон нийтэд хүргэх зорилгоор болон 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс төлөөлөл иржээ.

Жижиглэн худалдаа эрхэлдэг иргэдийн төлөөлөл хэлэхдээ: Жижиглэн худалдаа эрхлэгчдийн салбарыг төрөөс бодлогын хүрээнд дэмжих зайлшгүй шаардлагатай байгааг дуулгасан юм. Учир нь жижиглэн худалдаа эрхэлдэг аж ахуй нэгжийн иргэд түрээс, татвар, торгууль гэх эдгээр дарамтан дунд амьдралаа залгуулахад хүндрэлтэй байгаа гэв.

Жижиглэн худалдаа эрхлэгчдийн “Их хүрээ” чуулганы хүрээнд энэ сарын 6-нд буюу маргааш өглөө МЖХЭХ-ны их хурлаар эхэлж, үдээс хойш 14.00 цагт Сүхбаатарын талбайд ойн баярт зориулсан Монгол Улсын есѳн дүүрэг хорин нэгэн аймгийн жижиглэн худалдаа эрхэлдэг иргэдийн төлөөлөл оролцсон баярын цуглаанаар үргэлжилэх аж. Түүнчлэн энэ сарын 7-ны баасан гарагт үндэсний худалдаа эрхлэгчдийн “ИХ ХҮРЭЭ-2018” чуулганыг зохион байгуулахаар болжээ.

Эх сурвалж: medee.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
597869
0 эможи

keyboard_arrow_up