COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Наоки Харада: COR-TEN ганг Монгол орны цаг уурын нөхцөлд удаан ашиглаж болно гэсэн бат итгэлтэй байгаа

2018 оны 11 сарын 20

Arslan.mn

Монгол орны байгаль, цаг уурын нөхцөл дэх COR-TEN гангийн тэсвэрлэх чадварын судалгааны үр дүнг танилцуулах семинар өнөөдөр ЗТХЯ-нд боллоо.

Монгол орны улсын чанартай авто замын сүлжээний дагуух гүүрэн байгууламжийн 50 гаруй хувь нь төмөр бетон ба модон гүүр байгаа нь хугацаа дууссан, техник ашиглалтын түвшний шаардлага хангахгүй байгаа тул өнөөдрийн байдлаар гүүр байгууламжийн хэрэгцээ их, шинэ технологи чухал байгааг албаныхан онцолж байна

Arslan.mn

Энэ талаар ЗТХЯ-ны бодлого төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн Д.Гэрэлням"Монгол Улсын хэмжээнд гүүрний насжилт нэлээд өндөр, хуучирсан байдалтай байгаа. Улсын чанартай замууд, томоохон гүүрэнд техник ашиглалтын түвшинд үнэлгээ хийж байна. Ер нь гүүрэн байгууламжийн хийц бүтээцийг сайжруулах, шинэ техник технологийг нэвтрүүлэх хэрэгцээ шаардлага маш өндөр бий.

Бид хамгийн сүүлд Нарны гүүрний бүтээн байгуулалтын явцад шинэ технологи буюу урьдчилан зэврүүлсэн ганг хэрэглэсэн. Технологийн аргаар ганг урьдчилан зэврүүлж ашигласнаар цаашид ашиглалтын хугацаанд будах шаардлагагүй болдог. Ашиглалтын явцад зардал гарахгүй гэсэн үг.

Arslan.mn

Дараагийн шинэ технологи буюу COR-TEN ганг Монгол орны байгаль цаг уурын нөхцөлд хэр тэсвэртэйг Улаанбаатарын дөрвөн байршилд 2011 оноос хойш туршиж байна. Ингэхдээ ган хийцийг задгай талбайд байршуулж, байгалийн хүчин зүйлс хэрхэн нөлөөлж буйг судалж байгаа. Байгалийн үйлчлэл хэрхэн нөлөөлснийг Япон руу явуулан шинжлүүлж, үр дүнг нь хэлэлцдэг юм. Өнөөдөр ээлжит семинар болж байна" гэлээ.

Японы "Nippon Steel & Sumitomo Metal Corporation" COR-TEN байгальд тэсвэртэй ган төмөр бэлдцийн ашиглалтын байдлыг Улаанбаатар хотод урд, хойд, баруун, зүүн дөрвөн байршилд туршиж байгаа ажээ.

Arslan.mn

"Nippon Steel & Sumitomo Metal Corporation"-н Хилийн чанад дахь гүүр, гангийн бүтцийн инженерийн зураг төслийг боловсруулах ахлах менежер Наоки Харада

 "Туршилтын бэлдцүүдээ тусгайлан бэлдсэн туршилтын тулгуурт өөр төрлийн металлтай ямар нэгэн зэврэлт, элэгдэл, химийн урвалд оруулахгүй тулд аливаа ган төмрөөс тусгаарлан хуван эрэг боолтоор бэхлэн, жилийн дөрвөн улиралд байгаль цаг уурын янз бүрийн нөлөөлөлд бороо, цас, хур тунадас болон нарны цацрагийн үйлчлэлд шууд өртөхөөр ба өртөхгүй төмөр хаалт дор хоёр өөр орчинд байрлуулан туршиж байгаа.

Arslan.mn

Хамгийн сүүлийн байдлаар анхны жилийн болон зургаа дахь жилийн үр дүнг харьцуулсан судалгааг хийгээд байна. Одоогийн гарсан үр дүнгээс харвал COR-TEN гангийн гадна талд гадаргуу үүсэж байгаа боловч, гол эд рүү орсон идэлт, хоргодол байхгүй байна. Мөн Монгол Японтой харьцуулахад маш хуурай уур амьсгалтай учраас химийн урвал идэлтэд орох магадлал бага. Монгол орон хүйтэн. Гэхдээ COR-TEN гангийн хувьд хуурай, чийггүй байна гэдэг нь насжилтыг уртасгах  гол нөхцөл. Тиймээс үйлдвэрлэгчийн зүгээс уг ганг Монгол орны цаг уурын нөхцөлд удаан хугацаанд ашиглаж болох юм байна гэсэн бат итгэлтэй байгаа" гэлээ.

Arslan.mn

Туршилт 10 жил үргэлжлэх бөгөөд уг судалгаа нь авто замын салбарт Монгол орны байгаль цаг уурын бодит нөхцөлд хамгийн олон жил хийсэн судалгаа болж байгаа ажээ.

COR-TEN ган нь засвар арчлалт шаардахгүй, өнгөний хувиралгүй олон жил ашиглах боломжтой, Япон улсад төдийгүй дэлхийн олон улс оронд инженерийн ган хийц бүтээц, гүүр барилгад хэрэглэгддэг байна.

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
597327
1 эможи

keyboard_arrow_up