COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Агаар бохирдуулж буй зөрчлийг 70128012 дугаарт мэдээлж, хамтран ажиллахыг хүслээ

2018 оны 11 сарын 15

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын Газарт Агаарын чанарын хяналтын хэлтсийгМонгол Улсын Засгийн газрын 2018 оны 43 дугаар тогтоолыг үндэслэн мөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын A/32 тушаалаар 13 улсын байцаагчийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан юм.

Arslan.mn

Үүний дагуу агаарын чанарыг сайжруулах бүсэд харьяалагдах 138 хороо хариуцсан 152 ахлах улсын байцаагчийг НМХГ-ын даргын тушаалаар томилж, агаар бохирдуулагч эх үүсвэрүүдэд хяналт шалгалтыг хийж байгаа ба шалгалтын явцад гарсан үр дүнгээ өнөөдөр танилцууллаа.

ЖИЛД ТҮЛЭХ ТҮҮХИЙ НҮҮРСНИЙ ХЭМЖЭЭГ 9,500-10,600 ТОННООР БУУРУУЛЖ АЖИЛЛАЛАА

НМХГ-ын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил 

Arslan.mn

"Хяналтаар Агаарын тухай хууль, агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх журмын хэрэгжилтийг хангуулахаар 6,502 мэдэгдэх хуудас, зөрчлийг арилгах улсын байцаагчийн 1,146 албан шаардлага хүргүүлж, Зөрчлийн тухай хуулиар зөрчил гаргасан иргэн, хуулийн этгээдэд нийт 88 сая 140 мянган төгрөгийн торгууль ногдуулан, 123 халаалтын зуухыг төвлөрсөн шугамд холбох ажилд хяналт тавьж, 33 халаалтын зууханд үнс баригч баригч тавиулж, 1,478 объектыг цахилгаан халаагуурт шилжүүлж, 1,501 обьектын энгийн зуухыг бүрэн шаталтат сайжруулсан зуухаар солиулснаар жилд түлэх түүхий нүүрсний хэмжээг 9,500-10,600 тонноор бууруулж ажиллалаа" гэж мэдээлэв.

Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд гүйцэтгэсэн бусад шалгалтын талаар:

Агаар бохирдуулагч хөдөлгөөнт эх үүсвэрүүдэд хийгдэж буй шалгалтын талаар Тээвэр, авто хяналтын улсын байцаагч Х.Энхням “Улаанбаатар хотод замын хөдөлгөөнд оролцож буй дизель хөдөлгүүртэй тээврийн хэрэгслээс ялгарч буй утааны хэмжээг Авто тээврийн үндэсний төв болон Тээврийн цагдаагийн албатай хамтран шалгалт хийж байна.

Шалгалтаар нийтийн тээврийн үйл ажиллагаа эрхэлж байгаа 17 аж ахуйн нэгжийн 200 гаруй том оврын автобусад утааны хэмжилт хийхэд зөвшөөрөгдөх хэмжээнээс давсан утаа ялгаруулж буй 136 автобус буюу 58 хувь нь стандарт, шаардлага хангахгүй байна гэсэн үр дүн гарсан. Эдгээр байгууллагуудад дутагдлыг арилгуулахаар үүрэг даалгавар өгч, зарим аж ахуйн нэгжид торгууль ногдуулан ажиллаж байна” гэв.

Төвлөрсөн шугамд холбогдоогүй ариун цэврийн байгууламжид шалгалт хийсэн бөгөөд үр дүнгийн талаар мөн танилцуулсан юм.

Arslan.mn

Эрүүл ахуй халдвар хамгааллын улсын байцаагч Ч.Цолмон “Шалгалтаар зургаан дүүрэгт, найман үйлчилгээний газрын гадна ашиглаж буй ариун цэврийн байгууламжид хяналт хийхэд хальсан, дүүрсэн болон эрүүл мэндийн шаардлага хангаагүй 21 ариун цэврийн байгууламжийг буулгаж, стандартын шаардлага хангасан жорлонгоор солиулсан. Нийтлэг илэрсэн зөрчлүүдийг дурдвал хөрсний даацыг хэтрүүлж барьсан ариун цэврийн байгууламжууд хөрсний бохирдол үүсгэхээс гадна усыг бохирдуулах зэрэг сөрөг үр дагавартай юм" гэлээ.

Эдгээрээс гадна агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 758 иргэнд 23 удаагийн сургалт зохион байгуулж, 213 аж ахуйн нэгж, байгууллагын 300 гаруй албан тушаалтныг хамруулан 12 төрлийн 1,380 ширхэг гарын авлага, зөвлөмж, зурагт хуудас боловсруулан хүргэж ажиллажээ. 

Мөн агаарыг бохирдуулж буй эх үүсвэрт хог, дугуй, хуванцар, ашигласан масло шатаах зэрэг багтдаг. Тус процессын үед диоксин, фуран хорт нэгдэл үүсэж, үнс хөө тортогтой хамт хөрсийг бохирдуулдаг тул иргэдийг эдгээр зүйлсийг шатаах, тортог ихтэй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох зэрэг хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулахгүй байхыг уриаллаа.

 

Хэрэв агаар бохирдуулж буй зөрчлийг олж харсан бол мэдээллийг НМХГ-ын Шуурхай албаны 70128012 дугаарын утаст мэдээлж, хамтран ажиллахыг хүслээ

Эх сурвалж: Гэрэл зургийг mpa.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
597178
0 эможи

jin
2018-11-16 00:03
amidrald niitsex xuuli gargaache ger xoroolliixniig bvgdiin torgoxuu ineedemtei yum
БАТ
2018-11-15 21:56
Гэр хорооллын бүх айл нүүрс түлж утаа гаргаж байгаа , тэгэхээр айл болгоныг торгох нээ !!!! Үгүй ээ бас хачин юм үзэх нь дээ !!!
keyboard_arrow_up