COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

ЗТХЯ-ны холбогдох албан тушаалтнууд нийслэлийн тээврийн салбарын үйл ажиллагаатай танилцлаа

2018 оны 11 сарын 15

2018 оны 11 сарын 13-ны өдөр Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Батболд, холбогдох мэргэжилтнүүдийн хамт нийслэлийн тээврийн салбарын үйл ажиллагаатай танилцлаа. Тус уулзалтад нийслэлийн Тээврийн газрын дарга Д.Отгонбаатар болон бусад удирдлагууд оролцлоо.

Нийслэлийн Тээврийн газраас тус уулзалтын үеэр Нийслэлийн Тээврийн газрын өнөөгийн байдал, ирээдүйд хийгдэх ажил, Нийслэлийн Тээврийн газрын танилцуулга, Нийслэлийн Тээврийн газарт хийгдэж байгаа шинэлэг ажлуудын талаар, BRT/тусгай замын автобусны үйлчилгээг нэвтрүүлэх/төслийн хэрэгжилт, Такси үйлчилгээний зохион байгуулалт, Шинэ нисэх буудлын үйлчилгээг зохион байгуулах санал болон “Автотээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулга”-ын төсөлд тусгуулахаар холбогдох саналаа танилцуулсан юм. 



Мөн нийслэлийн нийтийн тээврийн салбарт тулгамдаж буй асуудлуудыг цаашид хэрхэн шийдвэрлэх талаар Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Батболд болон холбогдох албаныхантай санал солилцлоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
597174
0 эможи

keyboard_arrow_up