COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ЦЕГ-аас ТТАХНЭ-ийн алба хаагчдад баяр хүргэлээ

2018 оны 11 сарын 14

Arslan.mn

Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн түүхт 85 жилийн ой тохиож буй. Энэхүү ойг тохиолдуулан тус эмнэлгийн зарим алба хаагчийг Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын шагналаар шагнаж, нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг өчигдөр буюу 2018 оны 11 дүгээр сарын 13-ний өдөр  ЦЕГ-аас гардуулан өглөө. 

“Дотоодын цэргийн алдар” тэмдгээр тус эмнэлгийн Эмнэлзүй эрхэлсэн дэд захирал, дэд хурандаа Т.Нарантуяа, Амбулаторийн эрхлэгч, хошууч Д.Ганчимэг нарыг шагнасан. Мөн дүрс оношилгооны их эмч, хошууч Л.Буянтогтох, Эмнэлзүйн лабораторийн их эмч, ахмад Н.Түвшинжаргал нарыг Цагдаагийн ерөнхий газрын “Хүндэт жуух бичиг”-ээр шагнасныг Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч С.Баатаржав гардуулан өгч амжилт хүслээ.

Түүнчлэн ЦЕГ-аас зохион байгуулж буй "ЭРҮҮЛ ЦАГДАА" хөтөлбөрийн хүрээнд тус эмнэлэгт нэн шаардлагатай байгаа хүчилтөрөгчийн өтгөрүүлэгч аппарат, дээжний хөргөгч зэрэг тоног төхөрөөмжийг бэлэглэж, цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын үзлэг, оношлогоог идэвхжүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэгийг тогтмолжуулах тухай санал солилцлоо. 

Arslan.mnArslan.mn

 

Эх сурвалж: ЦЕГ - Хэвлэл мэдээллийн төв
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
597125
2 эможи

keyboard_arrow_up