COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа

2018 оны 11 сарын 14

Хууль сахиулахын их сургуулийн Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэл судлалын төв, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх алба хамтран  2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнд “Албадлагын арга хэмжээнд тавих хяналтын тогтолцоо:хэрэгжилт, чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг амжилттай зохион байгуулав.

Эрдэм шинжилгээний хуралд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Шүүх, Прокурор, Цагдаагийн байгууллагын төлөөллөөс гадна Хууль сахиулахын их сургууль, Монгол Улсын Их сургууль, Монгол Улсын Боловсролын их сургууль, Шихихутуг, Билиг, Отгонтэнгэр, Монголын үндэсний их сургуулийн багш, судлаачид болон бусад төрийн болон төрийн бус байгууллагын 80 орчим төлөөлөл оролцлоо.

Хуралд оролцогчид албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудал нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх салбарын хэмжээгээр хязгаарлагдахгүй бөгөөд цаашлаад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх, нийгэмд шударга ёсыг тогтооход чухал үүрэгтэй гэдэгт санал нийлэн хууль хэрэгжиж эхэлснээс жил гаруй хугацаа өнгөрснөөс хойш  үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах болон хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ, хугацаанаас өмнө суллаж хяналт тогтоох зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэх асуудал практикт багагүй тулгамдсан асуудал байгаа ба үүнийг шийдвэрлэхтэй холбоотой саналыг нэгтгэн Хууль зүй, дотоод хэргийн яам, бусад холбогдох байгууллагад хүргүүлэхээр болжээ.

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
597118
0 эможи

keyboard_arrow_up