COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

АНУ-ыг зорьж буй цагаачдын 3000 гаруй нь Мексикт түр оршин суух эрх хүсчээ

2018 оны 11 сарын 10

 

Мексикийн эрх баригчид АНУ-ын хилийг чиглэн яваа Төв Америкийн орнуудын цагаачдаас түр оршин суух эрх олгох тухай 3023 хүсэлтийг хүлээж авсан байна. Энэ тухай тус улсын Дотоод хэргийн яам мэдээлжээ.

Тус яамны мэдээлснээр, хүсэлтийг 10 дугаар сарын 26-нд Мексикийн нутаг дэвсгэрт нэвтэрсэн цагаачдаас авсан байна. Одоогоор хүсэлт гаргасан 2700 орчим цагаачид Мексикийн нутаг дэвсгэрт зорчих болон хөдөлмөр эрхлэхийг зөвшөөрсөн түр зуурын баримт бичгийг олгожээ.

Image result for АНУ улс

Цагаачдын томоохон хэсэг бусад муж руу нэвтрэн орох гэж байгаатай холбоотойгоор Мексикийн эрх баригчид Гватемал улстай залгаа хилийн ойролцоо оршдог Тапачула хот дахь түр байрлуулах төвийг хаах шийдвэр гаргасан байна.

Мексикийн нутаг дэвсгэрээр цагаачдын хэд хэдэн цуваа явж байгаа юм. Голцуу Гондурасын иргэд болох цагаачдын зарим нь Мехико хотод аль хэдийнэ хүрсэн бөгөөд тэнд спорт цогцолборт түр байрлаж байгаа юм. Мехико хотын эрх баригчдын тооцоолсноор, энд 4500 орчим цагаач байгаа бөгөөд лхагва гараг гэхэд 5500-д хүрч магадгүй байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
597056
1 эможи

Батмагнай
2018-11-12 23:47
Mash goy
keyboard_arrow_up