COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Үр ач нараа хардаг өвөө, эмээ нар илүү энх тунх, урт удаан насалдаг болохыг тогтоожээ

2018 оны 11 сарын 10

"Evolution and Human Behavior" Сэтгүүлд гарсан нэгэн судалгаагаар үр ач нараа хардаг эмээ, өвөө нар сайхан дурсамжууд олж авахаас гадна илүү урт удаан амьдрал, сайн сайхан өдрүүдийг туулдаг болохыг эрдэмтэд тогтоожээ. Берлиний наслалтын судалгаагаар дор хаяж 70 нас хүрсэн 500 гаруй хөгшдийг хамруулжээ. ClevelandClinic.org дээр хүүхэд хардаг хөгшид 20 гаруй жилээр ч урт насалдаг болохыг бичсэн байна.

"Хүүхдүүдээ харах нь настай хүмүүсийн хувьд стресс, ганцаардлаас салахад тусалдаг ба өдөр болгон ямар нэгэн жижиг хэмжээний зорилготой болсноор тэдний хувьд өдөр хоногууд илүү үр бүтээмжтэй өнгөрдөг байна.

Мөн бие физиологийн хувьд ч гэсэн идэвхтэй байхад тусалдаг. Ач зээтэйгээ цуг хүүхдийн тоглоомын талбай орох, хүүхдээ авч, хүргэж өгөх, хамтдаа хааяахан дэлгүүр орж булагнах зэрэг нь илүү идэвхтэй амьдрахад туслах болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
597048
3 эможи

keyboard_arrow_up